Батширээт сумын хүн эмнэлэг нь анх 1947 онд “Хүн эмнэлгийн салбар “нэртэй байгуулагдаж анхны санитороор Хахаан буюу Доржийн Бадам ажиллаж байсан. 1953 онд суманд хүний бага эмчийн салбар шинээр байгуулагдаж эмчээр нь Ч.Нямбууг томилсон байна. Мөн бага эмчээр Батмөнх ажиллаж байсан. 1961 оны 7 –р сард аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын шийдвэрээр Батширээт сумын хүний бага эмчийн салбарын эрхлэгчээр Юмжир , 1965 – 1970 он хүртэл он хүртэл бага эмчийн салбарын эрхлэгчээр Д.Бадамгарав, 1970 онд сумын бага эмчийн салбар их эмчийн салбар болж анхны эмчээр Чулуун ажилласан байна. Үүний дараагаар их эмч Дарийм, И.Цогзол ,М.Дэнсмаа нар 1997 - 2000 оны 08 р сар хүртэл Г.Бадарч эмнэлгийн эрхлэгч их эмчээр ажиллаж байсан.
1999 оноос сумын хүн эмнэлэг, 2002 оноос сумын эмнэлэг нэртэй, 2012 оноос сумын эрүүл мэндийн төв нэртэйгээр 4 багийн 2342 хүн амд нийгмийн болон эрүүл мэндийн орчин цагийн тусламж үйлчилгээг амжилттай үзүүлж байна.
Тус ЭМТ нь ЭМЯ-ны удаа дараагийн магадлан итгэмжлэлд амжилттай дүн үзүүлж эх, нярайн эндэгдэлгүй ажиллаж ирсэн ба 2004 онд “Оны шилдэг менежменттэй”хамт олон, 2005 онд “Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт”-ыг анх удаа нэвтрүүлсэн байгууллагаар шалгарч гэрчилгээ авсан. Мөн 2008, 2009, 2013, 2014 ,2017 онуудад тэргүүний төсөвт байгууллагаар болон ЭМГ ын нэрэмжит шагналаар тус тус шагнагдсан.
Тус эмнэлгээс Хөдөлмөрийн хүндэт медаль их эмч Г.Бадарч , Я.Отгончимэг,сувилагч Б.Гомбожав, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан их эмч Г.Бадарч ,М.Дэнсмаа, Я.Отгончимэг, бага эмч П.Хэрлэнчимэг, Т.Нэргүй, Ж.Үржинханд, И.Нацагдорж, , С.Бумаажав, бага эмч А.Отгонцэцэг , сувилагч Ц.Наранцэцэг, Ш.Гэрэлмаа, Г.Шинэмаа, Б.Гомбожав, эмийн санч Д.Өлзийцэцэг, үйлчилгээний ажилтан Г.Оюун , жолооч асан Ц.Гунгаанямбуу , Санхүүгийн тэргүүний ажилтан ня-бо Г.Энхбаяр , Эрүүл мэндийн Яамны хүндэт Жуух бичигтэн сувилагч Д .Оюунчимэг, нарын сайчууд төрөн гарсан байна.
Одоо Я.Отгончимэг эрхлэгчтэй 2 их эмч , 5 сувилагч , эх баригч бага эмч -1 , дүн бүртгэлийн бага эмч -1 , багийн бага эмч -1 , лаборант -1, жолооч , тогооч , үйлчлэгч -2, галч -4 гэсэн нийт 20 орон тоотой үйл ажиллгаагаа явуулж байна.