Баян-Адрага сумын ЭМТ
Баян-Адрага сумын эрүүл мэндийн төв нь 1937 оны намар хуучин сумын төв буюу Арангатын голын  адаг гэдэг газар санитар Санжмятавын Лочиг, санитар Цэвээн, 2 үйлчлэгч нарын 4 ажилчидтай 1 дүнзэн байшинд анхны эмнэлгийн үйл ажиллагааг явуулж эхэлжээ. 1942 онд анхны бага эмч Лувсандорж ирж бага эмчийн салбар байгуулагдав.  Бага эмч Гэмаа, Наваан, Галбадрах, Чоймбол, Бадарч, Гомбожав, Шагдар, Дорж, И. Цэрмаа, Цэнджав, А. Дамдинсүрэн, Бэгз, Норолхоо, Ж. Дамдинсүрэн Ш. Дандаржав, П. Пүрэв-Очир, Ш. Төмөртогоо, Ш. Оюунтуяа, Боджамц, Цэнджав А. Дамдинсүрэн, Г. Сүрэндавга, Давга-0чир нарын бага эмч нар ажиллаж байжээ. 1959 онд Сумын төв одоогийн Дуурлиг гэдэг газарт сууршиж сумын эмнэлэг амбулатори, төрөх, өвчтөний стацинори, гал тогоо гэсэн 4 байшинтай 8 ортой эмнэлгийн үйл ажиллагааг явуулж байжээ. 1967 оноос түргэн тусламжийн автомашинтай болж анхны жолоочоор С. Гомбо ажиллаж эхлэв. 1973 онд хүний их эмчийн салбар болон өргөжиж анхны их эмчээр АУИС-ийг төгссөн Говь-Алтай аймгийн  Намхайдорж ажиллаж байсан. 1974-1975 онд их эмч Бүүвэйн Ханджав, 1975-1976 онд бага Лувсанжамцын Батбаяр салбар эрхлэн ажиллаж байв. 1976-1978 онд Гомбын Пүрэвдорж, 1978-1979 онд Дондогийн Сэрээтэр, 1979-1986 онд Дугарсүрэнгийн Очирхуяг, 1986-1988 онд Сундуйсүрэнгийн Оюунцэцэг 1988-1990 онд Гомбосүрэнгийн Эрдэнэбилэг Данзангийн Хорлоо, 1990-2000 онд Гомбожавын Баатарчулуун, 2000-2002 онд С. Түмэнжаргал, 2002-2005 онд Г. Буянхишиг нарын их эмч салбарын эрхлэгчээр, 2005-2016 онд эрхлэгч их эмчээр Шарын Ариунтуяа, 2016-2017 онд эрхлэгч их эмчээр Сэнгээбаатарын Алимантуяа, 2017 оны 09 сараас одоог хүртэл Баяртөгс овогтой Батсайхан ажиллаж байна
Баян-Адрага сумын Эрүүл мэндийн төв нь Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын шууд харьяанд ажилладаг. Тус эмнэлэг нь их эмч 5, бага эмч 2, сувилагч 4, Нийгмийн эрүүл мэндийн ажилтан 1, лаборант 1 тогооч 1, жолооч 1, үйлчлэгч 3, нийт 18 орон тоотой мөн гэрээт 3 ажилтантай ажиллаж байна. Тус эрүүл мэндийн төв нь эмнэлгийн болон Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд чирэгдэлгүй  хөнгөн шуурхай үйлчилж орчин үеийн стандартад нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Тус ЭМТ –д Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан 6 эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичигтэй 1 ажилтан албан хаагч ажиллаж байна. 
 
НИЙТЭЛСЭН: 2018-02-01 07:26:01