ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЬЕ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг бүрдүүлэхэд салбар дундын хамтын ажиллагаа, мэдээллийн солилцоог сайжруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр 1  дүгээр сарыг Осол гэмтлээс сэргийлэх сар болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус аяны хүрээнд  ”Осол гэмтлээс сэргийлье” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Цаг үеийн байдалтай холбогдуулан Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, Осол гэмтлийн үзүүлэлт, урьдчилан сэргийлэлт, Давсны хэрэглээг бууруулах талаарх   мэдээлэлийг өглөө.  
Сургалтын дараа  бага насны  хүүхдийн түлэгдэлтийг бууруулах, эцэг эхчүүдийн хариуцлагийг нэмэгдүүлэх чиглэлээр  зохион байгуулсан “Хүүхдийн түлэгдэлт- эцэг эхийн хариуцлагаас” аяны үйл ажиллагаанд байгууллага хамт олноороо идэвхитэй оролцсон  Хэнтий Ус ХХК, Онцгой байдлын газар, Биеийн тамир спортын газрын хамт олныг шалгаруулан өргөлмжлөл мөнгөн шагналыг гардууллаа. 
 Мөн “Эрүүл мэндийн дэмжигч иргэн,  өрх”  шалгаруулах болзол уралдаан идэвхитэй оролцсон иргэдийг шагнаж урамшууллаа. 
 
 
 
 
НИЙТЭЛСЭН: 2019-01-31 02:16:34