СУВИЛАГЧИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.
Эрүүл мэндийн газраас Олон Улсын Сувилагчийн өдөрт зориулан “БИДНИЙ СУВИЛАГЧИД- БИДНИЙ ИРЭЭДҮЙ”уриан дор 2023 оны 05 дугаар сарын 08-12 ны өдрүүдэд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллаа.
1. “НӨХӨРЛӨЛӨӨ БАТАТГАЯ–ХАМТДАА ГЭРЭЛТЬЕ” спортын тэмцээн
2. Эрэлттэй байгаа “СУВИЛАГЧ”мэргэжлийг ЕБС-ийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдын дунд уулзалт, ярилцлага, ажлын байранд сурталчлах, танилцуулга үйл ажиллагаа зохион байгуулсан.
 
3. “СУДЛАХУЙН ҮНЭ ЦЭНЭ–СУДЛААЧ БИДНИЙ ОРОЛЦОО”эрдэм шинжилгээний хурал
4. “БИДНИЙ СУВИЛАГЧ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” баярын цэнгүүн арга хэмжээ тус тус зохион байгуулсан.
Тус арга хэмжээнд нийт 160 гаруй сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамрагдаж ажил үйлсээрээ манлайлсан нийт 38 сувилагч тусгай мэргэжилтнийг Монгол Улсын Төрийн дээд болон Эрүүл мэндийн яам, аймаг, хотын Засаг дарга, ЭМГазар, Нэгдсэн эмнэлгийн даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.
ИВЭЭН ТЭТГЭСЭН БАЙГУУЛЛАГУУД, ХҮРЭЛЦЭН ИРСЭН ШҮҮГЧ, ЗОЧИН ИЛТГЭГЧ НАР БОЛОН ХУРАЛД ОРОЛЦСОН СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭЕ.
НИЙТЭЛСЭН: 2023-05-16 09:30:23