СУДЛАХУЙН ҮНЭ ЦЭНЭ - СУДЛААЧ БИДНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ:
“СУДЛАХУЙН ҮНЭ ЦЭНЭ–СУДЛААЧ БИДНИЙ ОРОЛЦОО” эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 05 сарын 11-ний өдөр зохион байгуулж, нийт 19 илтгэл хэлэлцэгдлээ.
Эрдэм шинжилгээний хурлын шүүгч нараар НХТ-ийн эрхлэгч, сувилахуйн багш АУ-ны доктор, дэд профессор Д.Батболд, ЗДТГ-ийн Эрүүл мэнд, НД, жендэрийн бодлого хариуцсан мэргэжилтэн Ж.Цэнджав, ЭМГ-ын ХШХ-ийн Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Эрдэнэчимэг, АУ-ны магистр, ЗӨСТөвийн тархвар судлалын тасгийн эрхлэгч Г.Ганцэцэг нар хүрэлцэн ирсэн.
1-байранд “Ургийн зүрхний бичлэгийг апгарын баллтай харьцуулан судалсан нь”- АНЭ Төрөх тасаг илтгэгч Э.Одонцэцэг, З.Болортоль, Ц.Гүндэгмаа, Б.Мөнгөннавч
2-р байранд “Яаралтай тусламжийн тасгаар архины хордлогоор ирсэн үйлчлүүлэгчдийн биеийн байдал, насны ангилал, тулгамдаж буй асуудалд үнэлгээ өгөх нь- АНЭ Яаралтай тусламжийн тасаг илтгэгч Д.Цэвээсүрэн, Б.Нарантуяа
3-р байр “Хэнтий аймгийн хүн амын дундах 2018-2022 оны хорт хавдрын тархалт, өвчлөл, нас баралтанд хийсэн судалгаа, цаашид анхаарах асуудал” ЭМГазар илтгэгч Т.Ууганжаргал, Ч.Оюун-Эрдэнэ, О.Буянхүү
Тусгай байр “Өсвөр үеийн эрүүл мэнд, тулгамдаж буй асуудал” Өмнөдэлгэр сумын ЭМТөв илтгэгч Ц. Хоролмаа, Д. Март, Л. Алтанцэцэг нар тус тус шалгарлаа.
НИЙТЭЛСЭН: 2023-05-16 09:44:06