Сувилагчдын баярын мэндчилгээ
МЭНДЧИЛГЭЭ
Дэлхий дахинд “Дэнлүү барьсан эмэгтэй, хүн төрөлхтөнд хайрыг илгээсэн тэнгэр элч” хэмээх нэрээр алдаршсан орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдрийг /05.12/ тохиолдуулан, сувилагчдын эрхийг хамгаалах, сувилахуйн тусламж, үйлчилгээг сурталчлах, тусламж, үйлчилгээг сайжруулах хүрээнд тэмдэглэж ирсэн.
Хан Хэнтий нутгийнхаа Эрүүл мэндийн салбарт сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа нийт сувилагч тусгай мэргэжилтнүүддээ “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье 2021 оныг “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Хэнтий аймгийн хэмжээнд 458 Сувилагч тусгай мэргэжилтэн ажиллаж байгаагын дотор Зөвлөх зэрэгтэй - 3, Тэргүүлэх зэрэгтэй – 17, Ахлах зэрэгтэй - 48 сувилагч тусгай мэргэжилтэн хүн ардынхаа эрүүл энхийн манаанд, цаг наргүй амаргүй албанд урам зориг итгэл дүүрэн ажиллаж байна.
Цар тархлын тэргүүн шугаманд эрсдлийг үл тоон өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, Сувилахуйн тусламж үйлчилгээний гайхамшгийг өөрсдийн оюун ухаан мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөөрөө харуулан ажиллаж байгаа үе үеийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд та бүхэндээ эрүүл энх сайн сайхан, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
НИЙТЭЛСЭН: 2021-05-21 09:21:02