“Электрон тамхи худалдаалдаггүй- Хэнтий аймаг” хэлэлцүүлгийн арга хэмжээг зохион байгууллаа
Шинэчлэн найруулсан Тамхины тухай хуульд утаат тамхийг олон нийтийн газарт татахыг хориглосон боловч электрон тамхи гэсэн үг байхгүй учраас томчууд хүүхдүүдгүй гудамжаар “утаагүй” тамхийг хяналтгүй татаж байна. Аймгийн хэмжээнд өсвөр насны 100 хүүхдэд электрон тамхины хэрэглээний байдлыг судлахад 54 хувь нь тамхи татдаг, үүнээс 14 хувь нь эмэгтэй байсан.
2022 оны 12- сарын 27-ны өдөр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Электрон тамхи худалдаалдаггүй- Хэнтий аймаг” хэлэлцүүлгийн арга хэмжээг орон нутгийн төрийн байгууллага болон Худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчид хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд дотоод орчиндоо электрон тамхи хэрэглүүлэхгүй байх, 21 нас хүрээгүй хүнд сордог электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдаалахыг таслан зогсоох, нэн ялангуяа сургууль, цэцэрлэг орчмын бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд электрон тамхи худалдаалахгүй байхыг уриаллаа.
НИЙТЭЛСЭН: 2022-12-30 14:10:00