БИНДЭРИЙН СУМ ДУНДЫН ЭМНЭЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Улсын төсвийн 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Биндэр суманд 20 ортой сум дундын эмнэлгийн барилга баригдаж ашиглалт орлоо. Уг барилгыг “Урал Их” ХХК гүйцэтгэжээ. Эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжиж эхэлснээс хойш тус эмнэлэг 2022 онд 100 гаруй сая төгрөг, 2023 онд 250 сая төгрөгийн ашигтай ажиллаж, эмч, ажилтнуудынхаа цалинг нэмснээс гадна, шинэ эмнэлгээ тохижуулж байгаа юм. Мөн иргэд малчдын зүгээс шинэ эмнэлэгтээ дэмжлэг үзүүлж байгаа аж. Б.Загдаагийн нэрэмжит Биндэр сум дундын эмнэлэг сумынхаа 4000 гаруй иргэдэд үйлчлэхээс гадна, зэргэлдээ сумдын иргэдэд нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм.

 

НИЙТЭЛСЭН: 2024-01-19 15:00:00