НЭГДСЭН ЭМНЭЛЭГ БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ОЛГОЛОО
Аймаг орон нутгийн зүгээс төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангах цаашлаад тэдний нийгмийн баталгааг хангахад ач холбогдол өгч ажиллаж байна.
Энэ хүрээнд аймгийн Засаг дарга Ц,Чогсомжав нөүтбүүк түүний дагалдах хэрэгсэл, принтер, суурин компьютер зэрэг нийт 65 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг энэ жил тодорхой байгууллагуудад олгож байгаа юм. Өнгөрсөн удаад Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газарт тоног төхөөрөмж гардуулан өгсөн бол өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2 компьютер, 2 принтер, ЭМДХ-т 1 принтер тус тус олголоо.

 

НИЙТЭЛСЭН: 2024-05-08 13:30:00