ХЭНТИЙ АЙМАГТ “ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
“ТӨРИЙН БҮТЭЭМЖТЭЙ СЭРГЭЛТ ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй тус сургалтад Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбарын 1000 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтэн, алба хаагчдын төлөөлөл болсон 300 гаран удирдах ажилтан болон эмч эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга С.Эрдэнэтуяа, Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын Урьдчилан сэргийлэлт хяналт зохицуулалтын хэлтэсийн дарга Б.Туяа, Этүгэн их сургуулийн Анагаах ухааны тэнхимийн ахлах багш М.Болд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Дуудлага зохицуулах албаны дарга Д.Бямбасүрэн, И-Монгол академи, мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Баянбилэг, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв Улсын үйлдвэрийн газрын Системийн нэгтгэл, хамтын ажиллагааны албаны Систем, интеграци хариуцсан мэргэжилтэн Г.Тэмүүжин, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Мэдээлэл технологийн албаны ахлах мэргэжилтэн Н.Гантулга нар илтгэл, хэлэлцүүлэгт оролцож байна. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн шинэ сэргэлт, Нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл болох нь, Үйлчилгээний стандартыг хөгжүүлэх нь, Төрийн бүтээмжийн сэргэлт- Цахим эрүүл мэнд, Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлтийн таницуулга, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем дэх эрүүл мэндийн үйлчилгээ, Эрүүл мэндийн цахим шилжилт, түүний хэрэгжилт анхааралщх асуудал сэдвүүдийн хүрээнд илтгэлүүдийг хэлэлцэж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2024-05-20 13:00:00