Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комисст ажиллах орон тооны бус шинжээч сонгон шалгаруулж авна

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комисст ажиллах орон тооны бус шинжээч сонгон шалгаруулж авна

2022.03.09

Тавигдах шаардлага:

  • Эмч, эм зүйч, эм судлаач, тархвар судлаач, эрүүл ахуйч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, эмнэлзүйн эмгэг судлаач мэргэжилтэй байх
  • Мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолтой
  • Мэргэжлээрээ тасралтгүй 10-аас доошгүй жил ажилласан
  • Эрүүл мэндийн байгууллагын болон эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бодис, оношлуур, лабораторийн урвалж, протезийн үйлдвэр, ханган нийлүүлэх, худалдах байгууллагын бүтэц үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх ажлын дадлага, туршлагатай
  • Ашиг сонирхолын болон ёс зүйн зөрчилгүй
  • Гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх
  • Шинжээч өөрийн нэр дээр тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй байх
  • Хууль, эрх зүйн мэдлэгтэй, бичиг баримт боловсруулах, хариуцлага хүлээх чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Шинжээчээр ажиллахыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн 1-р маягт анкет
  • Ажиллаж буй байгууллагын болон мэргэжлийн нийгэмлэг, холбооны тодорхойлолт, ажил эрхлээгүй болон тэтгэвэрт гарсан бол харъяалагдах мэргэжлийн нийгэмлэг, холбооны тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Мэргэжлийн диплом, зэргийн үнэмлэхний хуулбар
  • Ашиг сонирхлын болон  ёс зүйн зөрчилд холбогдоогүй талаарх ажиллаж буй байгууллагын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар эсвэл тодорхойлолт

Материал хүлээн авах: 2022.03.09-2022.03.23 хүртэл ЭМГазрын 2 давхао 201 тоот өрөө

 

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар

 

НИЙТЭЛСЭН: 2022-03-09 05:50:57