Дэлгэрхаан сумын ЭМТ
Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн 
төвийн танилцуулга 
 
Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төв нь анх 1940 онд 1 гэртэй 1 байшинтай 3 орон тоотой эмнэлгийн тусламжийг хүргэж эхэлсэн бөгөөд 1948 онд бага эмчийн салбартай амбулатори, больниц, гал тогоо гэсэн 3 гэрт 8 хүний бүрэлдхүүнтэй эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэх болсон байна. Тухайн үед бага эмчийн салбарыг бага эмч Мишигийн Баатар эрхлэгч эмчээр ажиллаж байжээ. Үүнээс хойш Балжинням, Төмөртогоо, Цэнджав, Билэгням зэрэг бага эмч нар эрүүл мэндийн салбарыг удирдаж байсан. 1956 онд төрөх, больниц эмч, аж ахуй гэсэн 3 хэсэг эмнэлгийн байр баригдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анхны эрхлэгч их эмчээр нь Ж.Цэрэнханд ажиллаж байсан байна. Мөн эмнэлгийн зориулалттай барилга   баригдаж 1988 онд ашиглалтанд орж одоог хүртэл тухайн барилгад эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэсээр байна. Үүнээс хойш үе үеийн их эмч нар удирдан ажиллаж байсан байна. Тус сумын эмнэлэгт 2002 оноос эхэлж 18 үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлэн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг урьдчилан сэргийлэх ажил болон сургалт сурталчилгааг хамтад нь цогц болгон зохион байгуулж ажилладаг болсон. 2011 онд сумын Эрүүл мэндийн төв болон нэрээ өөрчилж бүтцийн хувьд өөрчлөлт орж орон тоо нэмэгдэж ажилладаг болсон. Сумын эрүүл мэндийн төв нь 2000 онд аймгийн сумдын аварга байгууллага, 2008 онд систетийн аварга байгууллага, 2009 онд системийн тусгай байр, 2011 онд системийн аварга зэрэг түүхэн амжилтуудтай ажиллаж ирсэн.
Одоо манай Эрүүл мэндийн төв нь Бакалавар зэрэгтэй их эмч 2, дүн бүртгэгч бага эмч 1, эх баригч бага эмч 1, багийн бага эмч 1, НЭМ  хариуцсан бага эмч 1, ээлжийн сувилагч 4, тогооч 1, үйлчлэгч 1, нярав 1, ээлжийн галч 4, жолооч 1, нийт 18 хүний бүрэлдхүүнтэй 5 ортой сумын 2000 гаруй хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай тасралгүй хүргэн ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн яамны жуух 9 хүн, ЭХТэргүүн 9, осолгүй манлай жолооч 1, Хөдөлмөрийн хүндэт медалт 1, зэрэг гавъяа шагналтай хүмүүс ажиллаж байна сумын Эрүүл мэндийн төв нь жил бүр хүрээгээ тэлж одоогийн байдлаар өөрийн эмнэлэгт 10 гаруй нэр төрлийн шинжилгээг хийх боломжтой болсноор өвчнийг эрт үед нь оношилж эмчлэхэд дөхөмтэй болсон байна. Тус эмнэлэг нь ажилчдынхаа мэдлэг чадварыг нэмэгдүүлэх ур чадварыг сайжруулах зорилгоор дотоодын болон кабинетийн сургалтанд байнга хамруулан ажиллаж дээрээс ирсэн тушаал шийдвэр бодлогийн бичиг баримттай танилцаж уялдуулан үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллаж байна.
 
Эрхлэгч эмч 
1. Бага эмч М. Баатар
2. Балжинням бага эмч
3. Төмөртогоо бага эмч 
4. Цэнджав бага эмч 
5. Билэгням бага эмч 
6. Их эмч Саруул
7. Их эмч Ж. Цэрэнханд
8. Их эмч Т. Аварга  
9. Их эмч Ж. Энх-Амгалан
10. Их эмч Я. Уранчимэг 
11. Их эмч Ц. Ганбаатар 
12. Их эмч Баяраа
13. Их эмч Болд
14. Их эмч И. Энхтуяа
15. Их эмч Ц. Отгонтуяа
16. Их эмч Нансалмаа
17. Их эмч Алтансувд 
18. Их эмч Ж. Оюунзул
19. Их эмч И. Уранхайч
20. Их эмч О. Батбаяр
Их эмч
1. Ч.Энхжав
2. Б.Батцэцэг
Бага эмч
1. Бага эмч Чимэддолгор
2. Бага эмчД. Дашдондог 
3. Бага эмч Лхамсүрэн
4. Бага эмч Нордог
5. Бага эмч Санжид
6. Бага эмч Цэнджав
 
НИЙТЭЛСЭН: 2018-02-01 02:00:44