Зөвлөгөө
Эмийн ТАВАН зөвийн зарчим

Аливаа өвчин эмгэгийн үед хэрэглэж буй эм тариаг 5 зөвийн зарчмыг баримтлан хэрэглэвэл зохистой билээ.
Шаардлагагүй эм тариаг дур мэдэн хэрэглэх, тухайн хүнд хэрэглэж болохгүй эм тариаг хэрэглэх, тухайн хүнд таарахгүй тунгаар хэрэглэх, тохиромжгүй цагт хэрэглэх, буруу аргаар хэрэглэх зэрэг нь эм тарианы үр нөлөөг бууруулж, цаашлаад сөрөг үр нөлөө гарах эрсдэлтэй байдаг.
Манайхан энэ эмийг би уугаад зүгээр болсон энийг уучих, энэ их сайн эм гээд ам дамжсан яриагаар бие биендээ эм зөвлөх нь элбэг. Гэтэл тухайн хүн ахин давтагдашгүй, өөр аав ээжтэй, өссөн орчин, амьдралын зуршил, өмнө өвчилсөн өвчин зэрэг нь өөр тул таны танилд таарсан эм танд таарахгүй байх боломжтой.
Мөн өмнө нь таныг өвдөхөд уусан эм сайн үйлчилж эрүүл болгосон боловч дараагийн удаад үйлчлэхгүй байх боломжтой. Учир нь өмнөх удаагаас энэ удаагийн өвчлөл үүсгэгч нь өөр буюу илэрч буй шинж тэмдгүүд нь ч хоорондоо тохирохгүй байх боломжтой. Иймд тухайн нөхцөлд таарсан өвөрмөц эмчилгээг эмчид үзүүлэн зөв тогтоолгоорой.

НИЙТЭЛСЭН: 2019-12-25 13:01:50