Зөвлөгөө
БӨӨРИЙГ ГЭРИЙН НӨХЦӨЛД АНАГААХ, ЭМЧЛЭХ БОЛОМЖ
 Бөөр нь хүний биеийн хорт бодисыг гадагшлуулж цэвэршүүлэх үүрэгтэй хос эрхтэн юм. 
 
Энэ нь тархийг тэжээх, нурууны ясыг бэхжүүлэх, биеийн илч дулааныг сэлбэх, хоол хүнсийг шингээх гээд маш олон талын ач холбогдолтой. Гэвч тодорхой шалтгаануудын улмаас, бөөр амархан өвчилдөг. Тэгвэл түүнийг хэрхэн гэрийн нөхцөлд анагаах, эмчлэх зөвлөгөөнүүдийг хүргэе.
 
Бөөрний өвчинг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?
 
Бидний бөөр ихэвчлэн доороосоо жиндэх, давс ихээр хэрэглэх, шингэн юм бага уух, жин нэмснээс болж өвчилж, чулууждаг. Бөөр өвчилсөн үед, халуурах, шээс өнгө, үнэртэй гарах, даралт ихэсч хавагнах зэрэг ерөнхий шинжүүд илэрнэ. Энэ тохиолдолд эмчийн үзлэгт хамрагдаж, эмчилгээ хийлгэх шаардлагатай юм. Харин доор дурдах аргуудыг хэрэгжүүлэхэд биед ямарваа сөрөг нөлөөгүй бөгөөд бөөрний өвчнийг намдаах, урьдчихан сэргийлэх боломжтой.
 
 
1 Лимоны шүүс
 
Лимоны шүүс нь бөөрний чулууг зайлуулах өндөр ач тустай. Бөөрийг цэвэрлэж, хорт бодисыг гадагшлуулдаг юм. Шинэхэн лимон жимсийг дундуур нь хувааж, шүүсийг нь шахаад, түүнийг өглөө өлөн элгэн дээрээ тогтмол усаар даруулан уух хэрэгтэй. Мөн 4 цайны халбага лимоны шүүс, 4 халбага оливийн тосыг хооронд нь хольж, өглөөд уувал сайн нөлөөтэй.
 
2 Яншуйтай цай
 
Энэхүү цайг ууснаар шээсний гарц нэмэгдэж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. Мөн өвдөлтийг намсгаж, нянгийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг. Үүнийг бэлдэхдээ, шинэхэн яншуйг сайтар угааж, усанд хийж 20 орчим минут буцалгана. Бэлдсэн уусмалаа хөргөсний дараа 7 хоногт 4-5 удаа ууж хэрэглээрэй.
 
3 Тарвасны үртэй цай
 
Мөн л бөөр, шээсний замын өвчинд маш тустай байдаг. Бөөрний ажиллагааг сайжруулж, биеийн ерөнхий эрүүл мэндийг тэтгэдэг. Ойролцоогоор 1 амны халбага хатаасан тарвасны үр, 2 аяга ус, шүүлтүүр хэрэг болно. Тарвасны үр, аяга усаа буцалгаж, бэлэн болсны дараа үрийг шүүж авах хэрэгтэй. Энэ нь хоолойд үр тээглэх, хахахаас сэргийлнэ. 7 хоногт 3-4 удаа энэ маягаар ууж хэвшээрэй.
 
4 Эрдэнэшиштэй цай
 
Шээсний замын үрэвсэл, гарцыг дэмжиж зовиурыг багасгадаг. Судалгаагаар эрдэнэшиш нь шээс хөөх, өвдөлт намдаахад тустай болохыг илрүүлжээ. Мөн бактерийн өсөлтийг зогсоодог аж. Үүнийг бэлтгэхэд арилгасан эрдэнэшиш 1 амны халбага, 2 аяга буцалсан халуун ус, шүүгч хэрэгтэй. Эрдэнэшиш дээрээ буцалсан халуун усаа нэмж, 5-10 минут хандалсны дараа уугаарай. Өдөрт 2-4 аягыг тогтмол ууснаар үр дүн нь мэдрэгдэнэ.
 
 
5 Цоохор майлзтай цай
 
Энэ нь бөөрний хорыг зайлуулж, шээсний гаралтыг нэмэгдүүлдэг. Бактер, халдварын эсрэг үйлчилгээг үзүүлдэг байна. 1 амны халбага цоохор майлз, 1 аяга халуун ус хэрэгтэй. Мөн л дээр дурдсанчлан буцалгаж, эсвэл халуун цайнд хандалж уугаарай.
 
6 Балжингарав цэцгийн цай
 
Бөөрний хэвийн үйл ажиллагааг хангахад чухал нөлөөтэй ургамал юм. Мөн биеийн цусны эргэлтийг сайжруулдаг. 1-3 цайны халбага хатаасан балжингарав цэцгийн хандыг 1 аяга халуун усанд 10-15 минут зөөлөн гал дээр буцалган, хандалж уугаарай.
 
7 Одуу өвсний ханд
 
Бөөрний өвдөлтийг намдаахад өндөр тустай. Мөн биеийн илүүдэл хорыг зайлуулж, чулууг хөөх үйлчилгээтэй юм. Өвсний ханднаас 4 амны халбага, 1 литр ус, зөгийн бал хэрэг болно. Цайгаа бэлтгэхийн тулд цэцгийн хандаа усанд хийж 20 минут орчим буцалгасны дараа идээшүүлж өгөөрэй. Мөн цайн дээрээ хагас амны халбага зөгийн бал хийгээд уувал илүү амттай болох болно.
 
8 Таван салаа
 
Бөөрний эмгэг, өтгөн хатах, өвдөлт үрэмсэл намдаах, биеийн хорыг хөөх зэрэг олон талын ашиг тустай. Хатаасан таван салаа ургамлаас 1 амны халбагыг авч, буцалсан 1 аяга халуун усанд хийгээд 15 минут орчим идээшүүлээд өдөрт 4-5 аягыг тогтмол уух хэрэгтэй.
 
 
9 Байцааны навч
 
Байцаа нь бөөрөнд өндөр тустай хүнсний бүтээгдэхүүний нэг юм. Байцааны 2-5 навчыг сайтар угааж хэрчээд, халуун усанд 20 минут орчим буцалгах хэрэгтэй. Ийнхүү үүнийг 2-3 цаг тутам ууж хэвшээрэй.
 
10 Гаатай цай
 
Гаатай цай нь биеэс хорыг гадагшлуулах, бохирдол цэвэрлэх, өвдөлт түргэн намдаах, тайвшруулахад тустай байдаг. 1 амны халбага хатаасан хандыг 2 аяга буцалсан усанд хандлаад, хэсэг байлгасны дараа шүүлтүүрээр шүүгээд уух нь зүйтэй.
 
 
11 Базилик
 
Бөөрний чулууг хөөх, цус болон шээсэн дэх хүчлийг бууруулах, өвчин намдаах үйлчилгээг үзүүлдэг. Үүний тулд тус ургамлаас 1-2 цайны халбагыг усанд 20 минут буцалгаж, 15-20 минут хандалсны дараа уух хэрэгтэй. Хүсвэл багахан зөгийн балтай хольж болох юм. 
 
12 Халгайтай цай
 
Халгай нь шээсний гаралтыг нэмэгдүүлэх, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлдэг. Мөн өвчин намдаах, хаван буулгах үйлчилгээтэй. Үүний тулд 1-2 амны халбага хатаасан халгайг халуун усанд  15-20 минут хандалж, уугаарай. 
 
 
13 Улаан лооль
 
Улаан лооль шээс хөөх, биеэс хорт бодисыг гадагшлуулах, цус шингэлэх гээд тал бүрийн ач тустай. Тиймээс өдөр тутам, хүнсэндээ түүнийг хэрэглэж байх нь чухал юм.
 
14 Ус
 
Өдөрт 1-2 литр ус ууж хэвших нь таныг элдэв эмгэг, бөөрны өвчлөлөөс сэргийлэх, тэрчлэн арьсыг гэрэлтсэн толигор болгох гээд тал бүрийн ач холбогдолтой билээ. Тиймээс хийжүүлсэн ундаа, архи дарс, элдэв химийн найрлагатай зүйлсээс илүүтэй цэвэр усыг голчлон ууж байх нь зүйтэй. 
 
15 Анар, тарвасны шүүс
 
Энэ нь маш амттайгаас гадна эмэгтэйчүүдийн өвчин, шээс бөөрний замын өвчин, үрэвсэл намдаах, зовиурыг багасгахын тулд хэрэглэдэг. Анар болон тарвасны шүүсийг ижил хэмжээтэй хольж, өдөрт 1-2 аягыг уух хэрэгтэй. Эдгээр цайг ууж байх хугацаандаа элдэв муу зуршил, архи тамхины хэрэглээг зогсоож, аль болох шингэн сайн ууж, тогтмол нойр авч байх нь чухал. Мөн аль болох хөнгөн хооллохыг хичээгээрэй. Хэт өлсөх, цадах мэдрэмжээс зайлсхийх нь зүйтэй юм. 
 
 
Бөөрийг өвчлүүлдэг зуршил
 
 
 
Бөөр гэдэг хүний биеийн хамгийн чухал эрхтнүүдийн нэг юм. Сүүлийн жилүүдэд бөөрний өвчлөл эрс ихэссэн нь иргэдийн буруу зуршил, даарч хөрөх зэрэг нь шууд холбоотой. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнс, амьдралын хэв маяг бөөрний өвчлөлд хүчтэй нөлөө болдог байна. 
 
 
1. Хангалттай ус уухгүй байх. Биеэс хорыг гадагшлуулж, цусыг өтгөрүүлэхгүй байхын тулд шингэн зүйлс тэр дундаа усыг тодорхой хэмжээнд уудаг байх хэрэгтэй. 
 
2. Давсыг хэт их хэрэглэх. Давсыг тохирсон хэмжээнд хэрэглэх хэрэгтэй. Хэтрүүлэн хэрэглэх нь цусыг өтгөрүүлдэгээс гадна бөөрний үйл ажиллагаанаас шалтгаалан цусны даралтыг ихэсгэдэг. 
 
3. Чихрийг хэт их хэрэглэх. Өдөрт чихэрлэг ундаа уусан хүний шээсэн дэх уураг хэвийн хэмжээнээс ихэсдэг. Энэ нь эргээд шээсээр уураг алдагдах нөхцөл болдог. Мөн энэхүү уураг бөөрний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. 
 
4. Шээсээ барих. Сонин сонсогдож байна уу? Гэхдээ маш олон хүн шээсээ удаан хугацааны туршид барьдаг. Шээсээ удаан барих нь бөөрний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг ба бөөрний чулууг үүсгэдэг. 
 
5. Витамин эрдсээр дутмаг хүнс хэрэглэх. Ихэнхи эмэгтэйчүүд жингээ хасахын тулд огцом хүнд хоолны дэглэм барьдаг. Олон цагаар хоосон байх ч бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. 
 
6. Архи, согтууруулах ундааг хэрэглэх. Хүмүүс заримдаа шар айраг, дарс нэг хундгыг уух нь зүгээр гэж боддог ч архи, согтууруулах ундааны төрлийн зүйл бөөрөнд маш их ачаалал өгдөг. 
НИЙТЭЛСЭН: 0000-00-00 00:00:00