Эрүүл мэндийн газрын чиг үүрэг

Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга нартай байгуулсан гэрээний биелэлтийг Засаг даргын өмнө бүрэн хариуцах,

эрүүл мэндийн талаар гарсан хууль тогтоомж, хөтөлбөр, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас гаргасан эрх зүйн акт, стандарт, удирдамж, тусламж үйлчилгээний багц, мэргэжпийн хяналтын улсын байцаагчийн акт, шаардлагыг хэрэгжүүлэх,

Засаг даргаар ахлуулсан “Эрүүл мэндийн зөвлөл”-ийн ажпын албаны үүргийг гүйцэтгэж хурал зохион байгуулах, хэлэлцүүлэх асуудлыг нэгтгэн бэлтгэх,

төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран гүйцэтгэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа хийж, тэргүүлэх чиглэлээ тогтоож түншлэлийн чиглэл, хэтийн төлвийг тодорхойлох,

ядуу, эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийт, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах,

харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээнийн талаарх иргэд, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг тодорхой давтамжтайгаар авч мэдээлэх, судалгааны мөрөөр арга хэмжээ авч хэрэгжүүлэх,

албан бус төлбөрийг бууруулах, төлбөртэй тусламж үйлчилгээний үнэ тарифыг иргэдэд ил тод, нээлттэй байлгах арга хэмжээг зохион байгуулж хяналт тавих,

харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөөллийн үнэлгээ болон эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээг холбогдох байгууллагатай хамтран хийж үнэлгээнээс гарсан дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, холбогдох дээд шатны байгууллагад танилцуулж, шийдвэрлүүлэх, хүн амын өвчлөлийн чиг хандлага, эмнэлгийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээтэй уялдуулж өөрийн орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хийх, харьяа эрүүл мэндийн байгууллагын хөрөнгийн бүртгэлийн мэдээний санг байгуулах, тогтмол шинэчлэх,

эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн асуудлыг холбогдох хууль, эрх зүйн хүрээнд зохион байгуулах,

эм хангамжийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах,

харьяа эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ, гүйцэтгэлийн гэрээний биелэлтэд хяналт -шинжилгээ, үнэлгээ хийх, харьяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт хийх,

харьяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг хүний нөөцөөр хангах үйл ажиллагааг орон нутагтаа зохион байгуулах, өөрийн орон нутагт явуулж эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтын орчинг бүрдүүлэх, сургалт зохион байгуулах нөхцөлөөр хангах,

эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах арга хэмжээг зохион байгуулах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны үйл ажиллагааг тогтмолжуулж, ёс зүйн алдаа доголдлыг бүртгэн мэдээлэх.

 
НИЙТЭЛСЭН: 2022-11-19 03:53:29