"Настны эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг бэхжүүлэх нь" сургалт зохион байгуулагдлаа.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон Геронтологийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулж буй "Настны эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг бэхжүүлэх нь" сургалт Эрүүл мэндийн газар дээр 2019 оны 03 сарын 12-13-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг сургалтанд хүрэлцэн ирсэн Номхон далайн баруун эргийн бүсийн ДЭМБ-н зѳвлѳх Britta Baer болон Dr.Ann-Kira Fortune ДЭМБ-н мэргэжилтэн Дэлгэрмаа,
Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал, Чанар хяналт, дотоод аудитын албаны дарга Т.Дулмаа, Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Булганчимэг Судлаач Болор нар нь Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Хэрлэн дом өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
 
НИЙТЭЛСЭН: 2019-03-14 07:03:03