|
|
Зорилго:
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОЁЛЫГ ЭРХЭМЛЭН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ХЭРЭГЦЭЭНД НИЙЦСЭН ЧАНАРТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ БЭХЖҮҮЛЖ ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛАХГҮЙ ХҮРЧ ҮЙЛЧЛЭХЭД ОРШИНО
Зорилт:
1.Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
2.Эрүүл мэндийн салбарын хөгжлийг бодлогын судалгаа зөвлөмжид тулгуурлан бодитойгоор төлөвлөх, стратеги бодлогыг тодорхойлох, бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг удирдлагаар хангах;
3.Чанарын шаардлагын түвшинд хүрсэн аюулгүй, хүртээмжтэй, чирэгдэлгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэдэд үзүүлэх, орон нутгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
4.Нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах, тандах тогтолцоог бүрдүүлэх, халдварт болон халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, түүнийг бууруулах, сэргийлэх чиглэлээр нотолгоонд тулгуурласан бодлого боловсруулах, нийтийг хамарсан хордлого, халдварт өвчний дэгдэлт гарсан үед салбар дундын хамтын ажиллагааг хангах, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
5. Аймгийн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлж, эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилтийг хангуулах, эрүүл мэндийн даатгалыг иргэнд ээлтэй, хэрэгцээтэй байх оновчтой төлөвлөлт хийж, хэрэгжилтийг хангах;
6.Эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалтад хяналт тавих, дотоод аудит хийх, хяналт, үнэлгээ, аудитийн зөвлөмжид суурилсан оновчтой төлөвлөлт хийх
Байгууллагын чиг үүрэг
-
эрүүл мэндийн талаар гарсан хууль тогтоомж, хөтөлбөр, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас гаргасан эрх зүйн акт, стандарт, удирдамж, тусламж үйлчилгээний багц, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, шаардлагыг хэрэгжүүлэх,
-
Засаг даргаар ахлуулсан “Эрүүл мэндийн зөвлөл”-ийн ажлын албаны үүргийг гүйцэтгэж хурал зохион байгуулах, хэлэлцүүлэх асуудлыг нэгтгэн бэлтгэх,
-
төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран гүйцэтгэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа хийж,
-
тэргүүлэх чиглэлээ тогтоож түншлэлийн чиглэл, хэтийн төлвийг тодорхойлох,
-
ядуу, эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийт, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах,
-
харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээнийн талаарх иргэд, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг тодорхой давтамжтайгаар авч мэдээлэх, судалгааны мөрөөр арга хэмжээ авч хэрэгжүүлэх,
-
албан бус төлбөрийг бууруулах, төлбөртэй тусламж үйлчилгээний үнэ тарифыг иргэдэд ил тод, нээлттэй байлгах арга хэмжээг зохион байгуулж хяналт тавих, харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөөллийн үнэлгээ болон эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээг холбогдох байгууллагатай хамтран хийж үнэлгээнээс гарсан дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, холбогдох дээд шатны байгууллагад танилцуулж, шийдвэрлүүлэх,
-
хүн амын өвчлөлийн чиг хандлага, эмнэлгийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээтэй уялдуулж өөрийн орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хийх, харьяа эрүүл мэндийн байгууллагын хөрөнгийн бүртгэлийн мэдээний санг байгуулах, тогтмол шинэчлэх,
-
эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн асуудлыг холбогдох хууль, эрх зүйн хүрээнд зохион байгуулах,
-
эм хангамжийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах,
-
харьяа эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ, гүйцэтгэлийн гэрээний биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, харьяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт хийх,
-
харьяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг хүний нөөцөөр хангах үйл ажиллагааг орон нутагтаа зохион байгуулах, өөрийн орон нутагт явуулж эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтын орчинг бүрдүүлэх, сургалт зохион байгуулах нөхцөлөөр хангах,
-
эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах арга хэмжээг зохион байгуулах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны үйл ажиллагааг тогтмолжуулж, ёс зүйн алдаа доголдлыг бүртгэн мэдээлэх.
|