Байгууллагын тэргүүлэх чиглэл

1. Тогтвортой хөгжлийн зорилт “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилго, зорилт болон “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах;
2. нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон хүн амыг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах тогтолцоог бүрдүүлэх, эрүүл, зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх;
3. эмийн үнийн хөнгөлөлт, эмийн хяналтын тогтолцоог бүрдүүлж, бие даасан агентлаг байгуулсантай холбоотойгоор хүн амыг чанартай, аюулгүй эмийн бүтээгдэхүүнээр хангах, эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах;
4. орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой зардал, хүнд суртлыг бууруулах.

НИЙТЭЛСЭН: 2022-06-17 01:34:10

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0