Галшар сумын ЭМТ
Түүхэн замнал:  1928 онд  4 ханатай  гэрт  Буянгийн Жамбаа гэдэг хүн шавыг нь тавьсан.       1930 онд  Ойдовын Ишгончиг анхны мэргэжилтэй эмчээр ажиллаж, аж ахуйгаар нь  Наваандагва, сувилагч туслагчаар нь Балдангийн Цэгмид нарын 3 орон  тоотой ажиллаж байсан.
      1932 оноос тус суманд  хүний бага эмч ажиллах болсноор европ эмнэлгийн тусламжийн үр шимийг хүн ардын эрүүл мэндэд хүртээж түүний хүчин чадал аажим аажмаар бэхжиж Содномын Цэндсүрэн,  Чойжир, Цэрэнгийн Лувсанноров, Чалтай, Дондол, Дандаржав, Юндэнгийн Жагдагсүрэн, Чансаа, Дандаржав, Нацагдорж,  Бадамгарав    мэргэжилтэн ажилчид ажиллаж байжээ.
      1963-1968 онд Түмэннасан, Дондогпэрэнлэй бага эмч эрхлэгчтэй, мэргэжлийн сувилагчаар нь Жунайн Норсүрэн,  
Түүхэн замналаас
 
1973-1977 он анхны их эмч Дамбын Лхагваа
1973 онд анхны их эмчээр  Дамбын Лхагваа томилогдон ажиллаж, тус эмнэлэг нь хүний их эмчийн салбар нэртэй болсон.
1968-1972 он хүртэл  Долгоржавын Барчидгүнсэл эрхлэгч бага эмчээр,  
Анхны их эмч Дамбын Лхагва, Д.Барчидгүнсэл  нарын өгүүлснээр бага эмч Д.Барчидгүнсэл 1968-1973 онд их эмчийн  салбарын  эрхлэгчээр ажиллаж байхдаа 3 өрөө, төрөхийн 3 ор бүхий тасагтай, 15 ортой эмнэлгийн барилгыг шинээр бариулж,  эмчлүүлэгчдийг ая тухтай эмчлүүлэх үйл ажиллагааг удирдан чиглүүлж ажиллаж байсан.
          1974-1977 оны хооронд УКТЭмнэлгээс шефийн холбоогоор шинэвтэр КЛИНИКС-4 нэртэй  Чек улсын Рентген аппаратыг Рентген техникч Лодойн Шараваар угсруулж, Улаанбаатар хотын амбулаторын зөвлөх эмч Ичинхорол, Пүрэвжав нар дээр очиж их эмч Лхагва курсс хийж аппаратыг оношлогооны үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласан.
          Уг аппаратыг бага эмч Д.Барчидгүнсэл ажиллууулж 287 хүнийг Рентген гэрэлд, үе мөч, ясны хугаралттай- 23 хүний каситийг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентген кабинетид рентген техникч Өлзий-Оршихоор угаалгуулж хариуг шуудангаар авч эмчилгээ, оношлогооны тусламж үйлчилгээндээ хэрэгжүүлэн ажиллаж байсан нь  монголд анхны сумын хүний их эмчийн салбарт рентген аппарат суурилуулсан түүхэн замнал болж үлдсэн юм.
 
 
Галшар сумын Эрүүл Мэндийн Төв нь 
 
1963 он Хүний их эмчийн салбар нэртэйгээр үүсгэн байгуулагдаж
2001 оноос Галшар сумын хүн эмнэлэг
2007 оноос Галшар сумын Эрүүл мэндийн төв   нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.   
    Манай эрхэм зорилго:
 
“Бүхний эрүүл мэндийн төлөө 
            Бид хамтдаа зүтгэе
Хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд тохирсон чанартай, жигд хүртээмжтэй хүргэх                                                                                                                                                                                                            
                                            Нэг:  Эмнэлгийн байр:
     2006 онд Хөдөөгийн ядууралыг бууруулах хөтөлбөрөөр 2 давхар тоосгон 148.0 сая төгрөгний  өртөгтэй эмнэлгийн барилга баригдаж ашиглалтанд орсон.
 
 
 Хоёр:  Магадлан итгэмжлэгдсэн 
 
2002.12.24-нээс 2004.06.24 / 1жил 6 сар/  анх Магадлан итгэмжлэгдсэн
2004.05.24-нээс 2006.11.24 / 2 жил 6 сар/
2007.01.02-ноос  2010.01.02  /3 жил/
2010.07 сараас  2011. 07 сар / 1 жил/
2011.08.01-наас  2013.08.01  / 3 жил/  Шинжээч ирээгүй
2014 . 08. 13 –наас  2017. 08.13  /3 жил/
 
НИЙТЭЛСЭН: 2018-02-01 01:52:18