Төрсөн нутгийнхаа голомт дээр ажил амьдралынхаа гараагаа эхлүүлсэн минь нутгийнхаа төлөө зүрх сэтгэл, оюун ухаанаа зориулах “ Хувь заяа”- ны эхлэл болсон хэмээн олзуурхдаг юм. Салбарын маань бүхий л туршлагатай, сэтгэлтэй ажилтнуудын минь ухаан, нөмөр нөөлөг, үлгэр дууриалал нь залуу эмч миний хувьд ард иргэдийнхээ эрүүл энхийн үйлсэд зүтгэх эрч хүч, урам зоригийг улам бадрааж өгдөг билээ. Өлзийтэй өгөөжтэй нутгийнхаа зон олны эрүүл мэндийн төлөө нэгэн зууны туршид эрдэм мэдлэг, оюун ухаан, авъяас, зүрх сэтгэлээ зориулан ирсэн ахмадууд болон үе үеийн эмч, мэргэжилтэн, цагаан нөмрөгт баатрууддаа сум САА болон эрүүл мэндийн байгууллагын 40 жилийн ойн баярын мэндийг хүргэж аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.
ТОВЧ ТҮҮХ: Тус эмнэлэг нь Өлзийт сангийн аж ахуйг анх байгуулагдахад 1977 оны 7 сарын 5 нд Эрүүлийг хамгаалах яамны тушаалаар 9 хүний орон тоотой байгуулагдсан.Анхны их эмчээр Г. Халтар, бага эмчээр Хавидолдой, сувилагч – 2 Хаувой, Загдхорол, асрагч Б. Нацагсүрэн, тогооч Н.Бати, жолооч Р.Батсуурь, угаагч Б.Ганганмөрөн, нярав Чимэд УАЗ-469 автомашин, 5 ханатай 5 гэр 5 ортой байгуулагдсан.
Одоо нийт 17 орон тоотой. Дотрын их эмч-1, ерөнхий болон уламжлалт анагаах ухааны эмч-1, эмнэлгийн тусгай мэргэжилтэн -6, бусад-9 ажилтантай 5 ортой хүүхэд-2, дотор-2, төрөх, халдварт 1 ортойгоор 1049 хүн амд нийгмийн эрүүл мэнд болон анхан шатны тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж үйл ажиллагаагаа явуулж байна.
БИДНИЙ БАХАРХАЛ:
АЛТАН ГАДАСТ одонт Эх баригч Ц.Энхээхүү Сувилагч М.Зейнешхаан
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ Сувилагч З.Нэргүй
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ДББЭ Д.Алтанчимэг ,Сувилагч Ч.Болормаа ,Ц.Отгонзул, Үйлчлэгч С.Зина , Х.Цэцэгмаа Ч. Цэцэгмаа, Бага эмч Д.Чибиш , ЭЭСанч Д.Пүрэвсүрэн Эмч Ч.Батцэцэг
ЭМЯ ЖУУХ БИЧИГ Сувилагч М.Алтанцэцэг ,Тогооч Т.Бямбасүрэн ,Жолооч А.Тогтохбаяр Үйлчлэгч Ш.Дэлгэрмаа Эх баригч Ч.Мөнхдэлгэр Сувилагч Б.Жаргалцэцэг