БАТНОРОВ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

1932 онд санитарын газар нэртэй байгуулагдсан.1954 онд Хүний бага эмчийн салбар болж, 1967 онд сум дундын эмнэлэг болон өргөжиж 6 их эмч, сум дундын дуудлагын 2 машин лаборант зэрэг 24 ажиллагсадтай болж ажиллаж байсан.

1970 онд Их эмчийн салбар болон өөрчлөгдөж, 1999 оноос сумын хүн эмнэлэг, 2002 оноос сумын эмнэлэг нэртэй, 2012 оноос сумын эрүүл мэндийн төв нэртэйгээр хүн арддаа төрийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн орчин цагийн үйлчилгээг амжилттай үзүүлж байна.

Тус ЭМТ нь ЭМЯ-ны удаа дараагийн магадлан итгэмжлэлд амжилттай дүн үзүүлж 1969 оноос эхийн эндэгдэлгүй, сүүлийн 13 жилд нярайн эндэгдэлгүй аймагтаа сүүлийн 10 жилд 1-3 байранд шалгарч 2016 онд Улсын Топ стандарттай байгууллагаар шалгарсан амжилтуудыг үзүүлжээ.

Тус эмнэлгээс Эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор  Л.Авирмэд, хүний гавъяат эмч Чулуун, төрийн дээд Алтан гадас одон сувилагч Ч.Фельчир, Хөдөлмөрийн хүндэт медаль их эмч Д.Баатарсүх, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан их эмч Ц.Мягмар, Д.Дамдинбазар, Н.Дамдин, Г.Базаррагчаа, П.Лхагважав, бага эмч С.Лхам, Б.Бүтэдмаа, Д.Оюунчимэг, сувилагч А.Цэвэлмаа, П.Сайхантуяа, С.Доржсүрэн, З.Энхтуяа, эмийн санч Ш.Болормаа, үйлчилгээний ажилтан П.Алтанчимэг, Ц.Тунгалаг, жолооч асан С.Нямжав, Санхүүгийн тэргүүний ажилтан нярав Ц.Эрдэнэ-Очир, Эрүүл мэндийн Яамны хүндэт Жуух бичигтэн бага эмч О.Баярцэцэг, сувилагч Д.Итгэлтуяа, Ц.Батбилэг, галч Ц.Болд, Э.Ган-Од нарын сайчууд төрөн гарсан байна.

Одоогоор ЭМТ нь П.Лхагважав эрхлэгчтэй нийт 20 ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байна.

Үүнээс их эмч 3, бага эмч 6, сувилагч 5, бусад туслах ажилтан ажиллан сумын ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй тасралтгүй хүргэж байна.

НИЙТЭЛСЭН: 2018-02-01 08:37:49