Хэрлэн ДОМ Өрхийн эрүүл мэндийн төв нь Монгол Улсын Засгийн Газрын 149-р тогтоолоор Өрхийн 3-р цэгээр 1992 оны 10 сараас өрхийн системд шилжиж 1,2-р багийг харьяалж 5 их эмч 5 сувилагч 1 үйлчлэгчтэйгээр суурь нь тавигджээ. Тус багийн 1200аад өрхийн 6500-аад хүн амын эрүүл мэндийг хамгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг гол зорилгоо болгож ирлээ. Тус өрхийн эмнэлэг нь өндөр настан, 0-2 сартай хүүхдийг гэрээр идэвхитэй эргэлтээр болон дуудлагаар явж 0-5 насны хүүхдийн өсөлт торнилтыг хянах, урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдах хүүхдийг 100% тарилгад хамруулан ажиллаж ирсэн.1992оноос -2007 оныг хүртэл өрхийн эмнэлгийн ахлагч эмчээр Д.Очирхуяш эмч ахлаж “ХЭРЛЭН ДОМ”өрхийн эмнэлэг нэртэйгээр үүсгэн байгуулагдсан.Ахлах эмч Д.Очирхуяг,их эмч Мөнхзаяа,Их эмч Дашнамжилмаа сувилагч Л.Оюунбилэг,Н.Оюунбилэг,Үйлчлэгч Д.Оюунцэцэг,Жоллоч Ганхуяг
Манай Хэрлэн Дом ӨЭМТ нь Монгол улсын засгийн газрын 1999 оны 149 дүгээр тогтоолын дагуу 2001 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн “ Хэрлэн Дом ” ЗБН хэлбэрээр зохион байгуулагдаж Хэрлэн сумын засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын захиргаатай гэрээ байгуулан Хэрлэн сумын 1,2багийн 5854 хүнд тэгш, хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн анхан шатны тусламжийг үзүүлж шаардлагатай нарийн мэргэжлийн тусламжийг шуурхай зохицуулах замаар тэдний эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай эмнэлэг нь анх 4 их эмч, 4 сувилагч, 4 туслах ажилтантай, эмчилгээ үйлчилгээ явуулах 108 м2 талбай бүхий тохилог байртай, айл өрхөөр явж үйлчлэх машинтай үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байсан. 2011 оноос MNS5292:2011 стандартын дагуу “ Хэрлэн Дом ” ӨЭМТ болон 3 эмч, 3 сувилагч, 3 туслах ажилтантай Хэрлэн сумын 1,2-р багийн 7420 иргэн болон 1800 гаруй түр оршин суугчдад үйлчилж үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Өрхийн эрүүл мэндийн төв нь бүртгүүлсэн хүн амд ЭМАШТҮ-г жигд хүртээмжтэй, чанартай үзүүлж чадахуйц тооны өрхийн эмч, сувилагч ажилтантай болно. Нийт хүн ам 9220, дунджаар 1 эмчид 3073 хүн ногдож байна. Эмч 3, үүнд өрхийн анагаах ухааны их эмч-1, ерөнхий мэргэжлийн эмч-1, халдвар судлаач эмч-1 ажиллаж байна. Сувилагч 3, үүнд вакцинатор сувилагч-1, сувилахуйн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй сувилагч-2, бусад ажилтан, ня-бо-1,нярав-1 / бүрэн орон тооны бус /,байнгын манаач-1, үйлчлэгч-1, жолооч-1 нийт 10 ажилтантай.
Өрхийн эрүүл мэндийн төв нь үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий өрхийн даргыг сонгон томилж ажиллаж байна.
Нөхөрлөл нь улсын бүртгэлд бүртгүүлсэн үүсгэн байгуулагчдын гэрээтэй, дотоод дүрэм журамтай, гишүүд ажиллагсадтайгаа ажлын байрны тодорхойлолт болон гэрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. “ Хэрлэн ДОМ ” өрхийн эрүүл мэндийн төв нь үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн цагийн хуваарийг мөрдөн ажиллаж, 1 иргэний зардлаар тооцон санхүүжилтийг төсвөөс авч, аймгийн засаг дарга, эрүүл мэндийн газрын даргатай гурвалсан гэрээг байгуулж ажиллаж байна.