Дархан сумын ЭМТ
Сумын эрүүл мэндийн төв нь 1928 онд нэг сувилагч, нэг гэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1940 оноос таван орон тоотой бага эмчийн салбар болон анхны сувилагч Дондог, бага эмчийн салбарын эмч, сувилагчаар Аюур нар ажиллаж байжээ.
1970 онд 14 орон тоотой их эмчийн салбар болж өргөжсөн.
2006 онд ЭМСХ-2 төслийн хүрээнд 5 ортой стандартын эмнэлэг баригдан ашиглалтанд орж, дотоод тохижилтыг орон нутгийн ард иргэдийн хандивт тулгуурлан хийж, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинг бүрдүүлэн ажиллаж байна.
2007 онд тухай төслийн хүрээнд гүний худагтай болсон.2008 онд эмчийн байр ашиглалтанд орж 2013 онд Чийрэгжүүлэлтийн танхим болгон тохижуулсан.
Хүний их эмч Л.Баасанхишиг – 2007-оос  2012 онд их эмч,  2013 оноос Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байна.ЭМЯ-ны ‘Жуух бичиг’ 
  Эмчлэгч их эмчээр Ч.Азжаргал
 Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа бага эмч: 
Х.Мөнхбаяр ЭМЯ-ны “Жуух бичиг”, ЭМЯ-ны ‘Эрүүл мэндийн тэргүүний ажилтан’ Эхбарих эмэгтэйчүүдийн ахлах зэргийн эмч.
С.Ууганбаяр дүнбүртгэгч бага эмч, Ч.Жавзандолгор вакцинатор бага эмч, Б.Эрхэмтунгалаг Лаборант бага эмч.
 
Эрүүл мэндийн төвт ажиллаж байгаа сувилагч нар:
Ж.Туяа Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойн медаль, ЭМЯ-ны “Жуух бичиг”, “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан”
Ч.Тогос ЭМЯ-ны “Жуух бичиг , Т.Туяацэцэг сувилагч ЭМЯ-ны ‘Жуух бичиг’, Г.Батцэцэг сувилагч.
НЭМ-ийн ажилтанаар Ч.Сумъяагэрэл
түргэн тусламжийн жолоочоор П.Одгэрэл 
нярав Б.Даваадорж 
Тогооч: С.Алтанцэцэг.
Угаагч ариутгагч: Г.Саранчимэг
Үйлчлэгч: Р.Чулуунцэцэг.
         Манаач: Х.Осгонбаяр
Одоо тус эрүүл мэндийн төвд Их эмч 2, эмнэлгийн дунд мэргэжилтэнд 8, туслах ажилтан 7, нийт 17 орон тоотой үйлчлэх хүрээний 1900 гаруй хүн амд нийгэм эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчигээг чанартай жигд хүртээмжтэй үзүүлж байна.
Манай эрүүл мэндийн төвд цус, шээс, цагаан хорхой, мазок, дох, тэмбүү, элэгний В,С вирус илрүүлэх тест, бруцеллёзын шинжилгээнүүд болон цусан дахь сахар тодорхойлох,  эхо аппаратын оношлогоог тус тус хийж байна.  
 
НИЙТЭЛСЭН: 2018-02-01 08:44:28