Хан Хэнтий уулийн аймагт эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байгаа билээ. Тэртээх 2025 онд Өндөрхаан уулын хошуунд төвлөрүүлэн анхны тулгын чулуу 2 эсгий гэртэйгээр тавигдаж эмийн лам, эмч 3-тайгаар байгуулсан нь Дорнод дөрвөн аймгийн эмнэлгийн байгууллагуудын анхны эх суурь нь болжээ. Эдүүгээ Хэнтий аймгийн Эрүүл мэндийн салбар үйлчлэх хүрээний нутаг дэвсгэрийн 79 мянга гаруй мян.хүн амд Эрүүл мэндийн газар 1, Нэгдсэн эмнэлэг 1, Хөдөөгийн нэгдсэн эмнэлэг-1, Зоонозын өвчин судлалын төв 1, Уламжлалт анагаах ухааны эмнэлэг 1, сум,тосгоны эрүүл мэндийн төв 22, өрхийн эрүүл мэндийн төв 4, үүдэн хувийн эмнэлэг 14, эм ханган нийлүүлэх байгууллага 3, хувийн эмийн сан 51 нийт 101 нэгж байгууллагын хүрээнд удирдах ажилтан 6, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн 38, их эмч 205, сувилагч 274, бусад дээд мэргэжилтэн 71, эм зүйч 45, эмнэлгийн мэргэжлийн болон техникийн боловсролтой бусад мэргэжилтэн 86, туслах ажилтан 330, нийт 1149 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламжийг үзүүлж байна.
Хэнтий аймгаас “Монгол улсын хөдөлмөрийн баатар”, “Төрийн шагналт”, АШУ доктор, профессор, хүний гавьяат эмч, Шинэ анагаах ухааны ректор Миеэгомбын Амбага, Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, Монгол улсын ардын эмч, Сэдэдийн Хишгээ, Хүний гавъяат эмч Д. Дунгаамаа, А.Сампил, Д.Лхагва, Ж.Батхуяг, П.Жавзанрагчаа, Ш.Пүрэвээ, Д.Ичинноров, Р.Байгалмаа, С.Занаа, Я.Дарьбазар, Д.Алтантуяа, Б.Цэгмид, Р.Эрдэнэбилэг нар төрөн гарсан байна. АУ-ны доктор-2, АУ-ны магистр 18, зөвлөх зэрэгтэй их эмч 3, сувилагч тусгай мэргэжилтэн 3, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй их эмч 23, сувилагч тусгай мэргэжилтэн 27, ахлах зэрэгтэй их эмч 24, сувилагч, тусгай мэргэжилтэн 46, клиникийн профессор 8 тус тус ажиллаж байна.
Ард иргэддээ анхан болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх, чанар аюулгүй байдлыг тогтмол сайжруулан, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэдийн хүлээгдэл чирэгдлийн бууруулах, төвлөрлийг сааруулах, нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж байна.
Түүхт 100 жилийн ойн босгонд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүлээгдлийг бууруулах зорилгоор Хавдар судлалын үндэсний төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж хавдрын хими болон хөнгөвчлөх эмчилгээг орон нутагтаа хийдэг болох зорилт дэвшүүлж шаардлагатай тоног төхөөрөмж болон хүний нөөцийг бэлтгэж байна. Мөн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд “Үндэсний баг”-тай хамтран ангиографийн оношилгоо, эмчилгээг орон нутагт нутагшуулахаар ажиллаж байна. Аймгийн засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж Эрүүл амьдралын хэв маяг, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг дэмжих чиглэлээр иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж зонхилон тохиолдох өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, Эх хүүхдийг эрүүл мэндийг дэмжиж , сэргийлж болох хүүхдийн эндэгдлийг бууруулах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. Мөн эмч эмнэлгийн мэргэжилтнийг өндөр хөгжилтэй оронд сургах чадавхижуулах, нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн БНСУ-ын Хюсаранг эмнэлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн хороотой харилцан хөгжих зорилгоор хамтын ажиллагаа, солилцооны гэрээг байгуулан ажиллаж байна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор Баян-Адарга, Хэрлэнбаян-Улаан, Жаргалтхаан сумын эрүүл мэндийн төвүүд хиймэл оюун ухаанд суурилсан зөөврийн рентген аппаратаар хангагдаж лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдар, уушгинын эмгэгийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны технологийг үе шаттайгаар нэврүүлэн ажиллаж байна.
2024 оноос эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг орчин үеийн шинэлэг техналоги дээр суурилсан БНСУлсын Minisling буюу Yoodogi мэс заслыг аймагтаа анх удаа хийсэн. III шатлалын эмнэлэгт буюу Улаанбаатар хотод очиж хийгддэг байсан мэс заслуудыг орон нутагтаа нэвтрүүлснээр иргэд үйлчлүүлэгчдэд тулгардаг цаг хугацааны болоод, санхүүгийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэсэн амжилтаар 100 жилийн түүхт ойгоо угтаж байна.