Мөрөн сумын ЭМТ
        Мөрөн  сумын  Эрүүл мэндийн  төв нь анх 1937  онд  хүний  бага эмчийн  салбар  нэртэй  байгуулагдаж  анхны  эмчээр Шаарий Гомбо  ажиллаж  байсан  түүхтэй. 1975  оноос  хүний  их эмчийн  салбар  болон  өргөжиж  эрхлэгчээр Э.Чүнсрий  ажиллаж  байв. 2008  оноос Монголын Шинжлэх  Ухааны  академийн академич, доктор, профессор  Цэндийн Хайдавын  нэрэмжит эмнэлэг  болсон. 2012  оноос  сумын  эмнэлэг нь  Эрүүл мэндийн  төв  нэртэй  болж  эрхлэгчээр  их  эмч клиникийн профессор Д.Энхтуул  эмч  ажиллаж  байсан.  2016  оноос  эрхлэгч их эмчээр Н.Жавзандулам, эмчлэгч  их  эмчээр  Ж.Амартайван, их эмч Б.Гандолгор нар ажиллаж  байна.
  Мөрөн сумын  Эрүүл мэндийн төв нь  6 ортой 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйлчлэх хүрээний  хүн амд  нийгмийн эрүүл мэндийн болон эрүүл мэндийн   тусламж  үйлчилгээг ая тухтай  орчинд мэргэжлийн өндөр түвшинд тэгш хүртээмжтэй чанартай   хөнгөн шуурхай үзүүлж байна. 
Манай  хамт олны дотор : 
Эрүүлийг хамгаалахын  тэргүүний  ажилтан :
 их эмч Н.Жавзандулам ,эх баригч  С:Энхтуул , бага эмч А.Өнөрцэцэг, багийн бага эмч  Б.Мягмарсүрэн, сувилагч Л.Энхцэцэг, сувилагч Н.Намжилмаа,сувилагч Ч.Алтанзаяа, үйлчлэгч  Х.Нэргүй 
Эрүүл мэндийн  яамны  жуух  бичиг :
Сувилагч М.Ихбаяр,сувилагч Д.Галхүү,тогооч  Н.Жаргалсайхан,  галч С.Наранмандах 
Онц  тээвэрчин: жолооч  Я.Энхбаатар  нар шагнагдсан амжилттай  ажиллаж  байна. 
Дотоод гадаад  тохижилт ,  тоног  төхөөрөмж :
2014 онд  2 давхар  шинэ  эмнэлэг ашиглалтанд  орсон . 2015- 2016  онуудад  улсын болон  сум  хөгжүүлэх  сангийн  хөрөнгө  оруулалтаар зүрхний  цахилгаан бичлэгийн  аппарат , эхо  аппарат , хяналтын  мониторинг, хүчилтөрөгч   өтгөрүүлэгч,  зөөврийн  кварц  болон  бусад яаралтай  тусламжийн  багаж   тоног  төхөөрөмжөөр хангагдан  ажиллаж  байна. 2017 оны 08 сарын 19-21-ний өдрүүдэд ЭМТөвийн 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулсан.
 
НИЙТЭЛСЭН: 2018-02-01 03:39:47