Магадлан итгэмжлэлийн тушаалууд, тавигдах шаардлага

Магадлан итгэмжлэх тушаал шийдвэрийн мэдээлэл

  • Эрүүл мэндийн сайдын 2019.12.06, А/554 дүгээр тушаал

           “Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагыг магадлан шинжлэх шалгуур”

  • Эрүүл мэндийн сайдын 2020.03.16, А/179 дүгээр тушаал

            “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийг магадлан шинжлэх шалгуур батлах тухай”

  • Эрүүл мэндийн сайдын 2020.03.16, А/180 дүгээр тушаал

            “Сувилал, сэргээн засах болон сувилахуйн төвийг магадлан шинжлэх шалгуур батлах тухай”

Магадлан итгэмжлэлд тавигдах  22 шаардлага 

  1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх
  2. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчинтэй байх
  3. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд бичигдсэн тусламж үйлчилгээний чиглэл нэг бүрээр бичих
  4. ТЗГ-д заагдсан тусламж үйлчилгээнийс одоо үзүүлж буй тусламж үйлчилгээний чиглэл нэг бүрээр бичих
  5. ТЗГ-д бичигдсэн ажлын байрны хаягандаа үйл ажиллагаа явуулдаг
  6. Тусламж үйлчилгээ үзүүлдэг чиглэл бүрээр эмч, сувилагч, тусгай мэргэжилтний тоог оруу
  7. MNS-стандартад заасан орон тоогоор эмнэлгийн мэргэжилтнийг хангасан байх
  8. Сүүлийн нэг жилд эмч, эмнэлгийн мэргэжилтний тогтвор суурьшилтай ажиллаж байгаа байдал
  9. Эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэшсэн байдал /үндсэн мэргэшил эзэмшсэн эмчийн чиглэл, тоо, эзлэх нийт хувь/
  10. Эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэшсэн байдал /Төрөлжсөн мэргэшил эзэмшсэн эмчийн чиглэл, тоо, эзлэх нийт хувь/
  11. Эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэшсэн байдал /Төрөлжсөн мэргэшил эзэмшсэн сувилагчийн чиглэл, тоо, эзлэх нийт хувь/
  12. Жил бүр хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлдэг тогтолцоо бүрдсэн байх
  13. Стандартын шаардлага хангасан, зориулалтын байртай байх
  14. Тасралтгүй үйл ажилллагаа явуулдаг байх
  15. Тасралтгүй үйл ажилллагаа явуулдаг байх
  16. Чанар, аюулгүй байдлыг сайжруулах үйл ажиллагаанд хамт олны оролцоог хангаж ажилладаг байх
  17. МИ-д орох асуудлыг хамт олноороо хэлэлцэж хүлээн зөвшөөрсөн байх
  18. Магадлан итгэмжлэлд бэлтгэх зөвлөгөө авч, сургалтанд хамрагдсан байх
  19. Өөрийн үнэлгээгээр шалгуур үзүүлэлтийг 100 хувь хангасан байх
  20. ЭМТҮЧАБ-ыг сайжруулах төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлж ахиц гарсан байх
  21. Байгууллагын эрсдлийг үнэлж, сэргийлэх, бууруулах арга хэмжээ тогтмол авдаг байх
  22. Бүрдүүлсэн баримт бичгүүд нь үнэн, бодитой, албан байх /ТИЙМ, ҮГҮЙ эсэх/

 

НИЙТЭЛСЭН: 2025-06-08 11:20:11