Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох комисс нь аймгийн засаг даргын захирамжаар 2016.12.12 А/476 тоот тушаалаар томилогдон АЗДТГазар, мэргэжлийн хяналтын газар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөл бүхий 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэхүү комисс нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 15 дугаар зүйл, 40,41 дүгээр зүйл, эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1, ЭМС-ын 2015 оны 298 тоот тушаалын дагуу үйл ажиллагаа эрхлэх эрүүл мэндийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгох, сунгах, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг. Аймгийн засаг даргын дэргэдэх комиссын ажлын албаны үүргийг Эрүүл мэндийн газар хариуцан ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий аймгийн нэгдсэн эмнэлэг 1, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 1, сум дундын эмнэлэг 2, сум, тосгоны эрүүл мэндийн төв 19, уламжлалт анагаах ухааны төв 1, өрхийн эрүүл мэндийн төв 4, эмийн эргэлтийн сан 21, үүдэн эмнэлэг 22, эм ханган нийлүүлэх байгууллага 2, эмийн сан 30, орон нутгийн үйлчилгээтэй сувилал 6, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах болон үйлчилгээ эрхлэх 1, нийт төрийн болон хувийн хэвшлийн 110 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.