Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор Нэгдсэн Үндэсний Байгууллагаас жил бүрийн 12-р сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон Дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн билээ. Энэ жил ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн холбоотой хамтран “Бүх хүнд ээлтэй тогтвортой уян хатан нийгмийг бий болгох нь” уриан дор 2017 оны 12 дугаар сарын 03-17 ны хооронд 14 хоногийн аян зохион байгуулж байна. Уг аяны хүрээнд Эрүүл мэндийн газар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн анхааралыг хандуулах, мэдээлэл, сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна