Өнөөдөр ХДХВ, ДОХ-оос сэргийлэх хариу арга хэмжээнд эрүүл мэндийн салбар төдийгүй бусад салбарын хамтын ажиллагаа тун чухал байдаг тул нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх оролцоог нэмэгдүүлж, дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах тус өдрийг энэ жил "Би сэргийлж чадна, харин та" гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дэлхий дахинд 2015 оны байдлаар ХДХВ, ДОХ-ын тархалт ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа хүний тоо 36.7 сая, жилд ХДХВ-ийн халдвар шинээр авсан хүний тоо 2.1 сая байна. ДОХ-ын улмаас 1.1 сая хүн нас барсан байна.
2017.11.20-ны байдлаар манай улсад ХДХВ, ДОХ-ын 249 тохиолдол бүртгэгдсэний 85.9% нь 20-44 насныхан эзэлж байна.
Энэ жил тус өдрийн хүрээнд АНЭмнэлэгийн Улаан тууз СДЗШТөвтэй хамтран ХДХВ/ДОХ-оос сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааг зорилтод бүлэг, олон нийтэд хүргэх, өсвөр үе, залуучуудын ДОХ, БЗДХ-аас сэргийлэх мэдлэг хандлагыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Тус өдрийн угтаж ЕБСургуулийн ахлах ангийн сурагчид болон МСҮТөвийн оюутан залуучуудад “ХДХВ/ДОХ” өнөөгийн байдал хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулан, шинжилгээнд хамрууллаа. Нийт 14 удаагийн сургалтыг давхардсан тоогоор 2580 сурагчдад зохион байгуулж, 1219 сурагчийг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулж, зөвлөгөө өгсөн.
Мөн үе тэнгийн сургагч багш бэлтгэх сургалтыг АНЭмнэлгийн Улаан тууз кабинетын Их эмч Н.Эрдэнэцацралтай хамтран амжилттай зохион байгуулсан.