ДААТГУУЛАГЧИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ ОНОШЛОГОО ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ҮЙЛЧИЛНЭ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаар тогтоолоор "Даатгуулагчийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг оношлогоо шинжилгээнд хамруулах журам " батлагдсан. Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн 5 жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг үндэслэн 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг оношлогоо шинжилгээний зардлыг даатгалын сангаас хариуцахаар боллоо. Даатгуулагч нь:
 
 
 
1.Дотор эрхтний архаг 
2.Дотор эрхтэний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг илрүүлэх 
3. Хавдрын эрт илрүүлэг гэсэн 3 төрлийн багцаас зөвхөн нэгийг сонгон даатгалтай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагааар харьяалал харгалзахгүй үйлчлүүлнэ. Дараах болзол хангасан 40, 45, 50, 55, 60, 65 настай даатгуулагч ЭМД-ын шимтгэл төлсөн даатгуулагчид ЭМНДХ-ээс "УРИЛГА" авч гэрээ бүхий ЭМД-ын байгууллагад, очиж оношлогоо шинжилгээ хийлгэж эмийн зөвлөгөө авах боломжтой. Хэнтий аймагт Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэстэй гэрээ байгуулсан багцийн оношлогоо хийх эрх бүхий  эмнэлгүүд зөвшөөрөгдсөн.
Иргэд даатгуулагч та бүхэн өөрсдийнхөө, гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө санаа тавьж үзлэг оношлогоондоо яаран хамрагдааарай.  
НИЙТЭЛСЭН: 2017-11-01 07:11:25