ЭРҮҮЛ МЭНД- ЭЭЛТЭЙ ОРЧИН БҮСИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА.

Баян-мөнх сумын ЭМТ-өөс санаачлан зохион байгуулсан Эрүүл мэнд- ээлтэй орчин бүсийн өдөрлөг 2017 оны 09 дүгээр сарын 08-09 өдрүүдэд Баянмөнх суманд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хүн амын эрсдэлт зан үйлийг өөрчлөх, эрүүл зан үйл  төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулах зорилгоор Эрүүл мэнд- ээлтэй орчин бүсийн өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт Галшар, Бор-өндөр, Дархан, Баянмөнх сумын ЭМТөв, мөн Хэрлэн дом, Оюуны шим, Ач манал өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон оролцож туршлага судаллаа. Эрүүл мэнд ээлтэй орчин өдөрлөгийн хүрээнд ЭМС-ын 274-р тушаалын 2-р хавсралтыг хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд мөн сумын эрүүл мэндийн дэд зөвлөлүүд тухайн жилд хийсэн ажилаа танилцуулсан бөгөөд мөн элсний воллейболын тэмцээн зохион байгуулагдлаа. Эрүүл мэнд-ээлтэй орчин бүсийн өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан Баатарчулуун эрхлэгчтэй Баян-мөнх сумын эрүүл мэндийн төвийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье

НИЙТЭЛСЭН: 2018-02-06 13:03:33