ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН САЛБАР ХОРООНД ГИШҮҮН ЭЛСҮҮЛЭХЭЭР ЗАРЛАЖ БАЙНА.
НЭГ. Нийтлэг зүйл
 
 
 
Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/256 дугаар тушаалаар эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны дүрмийг шинчлэн баталсны дагуу шинээр салбар хорооны гишүүдийг сонгохоор зарлаж байна.
 
 
 
Салбар хорооны гишүүнээр ажиллах иргэн нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны дүрмийн 2.6 –д заасан шалгуурыг хангасан байна.Үүнд:
 
 
 
Үзүүлэлт
 
Тавигдах шаардлага
 
Боловсрол
 
Бакалавр, түүнээс дээш 
 
Мэргэжил
 
Анагаах ухаан, эрх зүй, хүний эрх, нийгмийн ухаан, сэтгэл судлал
 
Мэргэшил
 
-Хүний эрх, ёс зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй
 
- тухайн мэргэжлийн мэргэшүүлэх сургалт
 
 
 
Туршлага
 
1.    Тухайн мэргэжлээр 5-аас доошгүй жил ажилласан, олон нийт, хамт олны дунд нэр хүндтэй
 
2.    Ёс зүйн чиглэлээр суралцсан  буюу ажиллаж байсан / эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр суралцсан  бол давуу тал болно/
 
3.    Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй
 
4.    Ёс зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой .
 
 
 
ХОЁР. Бүртгэл
 
2.1 бүртгүүлэх иргэний материалыг Эрүүл мэндийн газрын удирдлага мэдээллийн хэлтэст 203 тоот өрөөнд 2018 оны 05 сарын 10-ны өдрөөс 2018 оны 05 сарын 28 өдөр хүртэл 08.30-12.30, 13.30-17.30 цагуудын хооронд хүлээн авна.
 
 
 
2.2 Бүртгүүлэхдээ дор дурьдсан материалыг бүрдүүлэн, өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:
 
a)    Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1)
 
b)    Боловсролын диплом болон эрдмийн зэргийг нотлох баримт бичгийн
 
нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;       
 
c)    Мэргэжлийн болон мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг нотлох баримт бичгийн нотариатаар гзрчлүүлсэн хуулбар
 
d)     Өргөдөл;
 
e)    Урьд ажиллаж байсан байгууллагын эрх бүхий албан тушаалтны баталгаажуулсан ажил байдлын тодорхойлолт;
 
f)     Монгол Улсын иргэний цахим үнэмлэх  /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;
 
g)    Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын
 
дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт
 
 
 
ХАРИЛЦАХ УТАС:  98117884
НИЙТЭЛСЭН: 2018-05-08 13:08:05