ТАМХИНЫ ХОР ХӨНӨӨЛ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 Хан-Хэнтий цогцолбор сургуулийн номын санд ахлах болон дунд ангийн сурагчдад, Тэмүүжин цогцолбор сургуулийн урлаг зааланд ахлах болон дунд ангиийн сурагчдад,  Хэрлэн 1 сургуулийн дотуур байрны ахлах ангийн сурагчдад тамхины хор хөнөөл сэдвээр сургалт зохион байгууллаа. Уг сургалтанд нийт 300 гаруй сурагчид хамрагдлаа. Сургалтаар тамхинд хэдэн төрлийн хорт бодис агуулагддаг,тэдгээр хор хүний бие махбодьд хэрхэн нөлөөлдөг,хүний биед хорт хавдар үүсгэдэг хэдэн төрлийн ямар ямар нэртэй бодис байдаг талаар мэдээлэл өгөв.Тухайн хорт бодисууд биед хэрхэн нөлөөлж,ямар эрхтэнд хорт хавдар үүсгэдэг,хүний үр удамд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл солилцож хүүхдүүд идэвхитэй сайн оролцов. 

 
Хүүхдүүд тамхины талаар тодорхой хэмжээны ойлголттой байсан бөгөөд уг сургалтаар мэдлэгээ улам сайжруулж,тамхины талаарх сүүлийн үеийн тоон мэдээлэлыг мэдэж авснаар мэдлэгээ улам бататгаж авав.                                            Мөн уг сургалттай зэрэгцүүлэн ахлах ангийн сурагчдад БЗДХ-өвчинөөс өөрийгөө хэрхэн хамгаалах,энэ өвчнөөр хэрхэн яаж өвчлөхүй байх,хэрэв ямар нэгэн эрсдэлт байдалд орвол хэн рүү яаж хандах талаар сургалт явуулав.
 
 

Манай “ӨСВӨР ҮЕИЙН”кабинет хаана байдаг,ямар үйл ажиллагаа явуулдаг,бидэнтэй яаж холбогдох талаар танилцуулж,итгэлтэй утсыг “93144073”сурагчдад танилцуулав.Сургалтын үеээр ахлах ангийн сурагчид эцэг эхчүүд бидний талаар мэдлэг муутай мөн бидэнд тавих анхаарал халамж сул,тэдэнтэй ярилцах санаа бодлоо солилцох гэхээр тэд бидэнд хангалттай цаг гаргадгүй,ярилцахыг хүсдэггүй зэргээс болж бид бас буруу зүйлрүү орох хандлагтай болдог гэсэн санал хэлж байв.Энэ бол маш чухал санал байв.

НИЙТЭЛСЭН: 2017-05-28 13:18:26