ЭМСЯам БНХАУ-ын ӨМӨЗО-ны ардын засгийн газрын эрүүл мэндийн танхим хоорондын 2008 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу Чингис хотноо анх удаа ӨМӨЗО-ны Олон улсын монгол эмнэлгийн эмч нар болон албаны нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй баг 2016.06.17-с 2016.06.19-ний өдрүүдэд Чингис хотын Уламжлалт анагаах ухааны төвийг түшиглэн 3 хоногийн үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо, эмчилгээг зохион байгууллаа.
БНХАУ-н ӨМӨЗОрны Олон улсын монгол эмнэлгийн эмч нарын баг Хэнтий аймагт үзлэг зохион байгуулах үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ 2016 оны 06 дугаар сарын 17-ны 10 цагт Эрүүл мэндийн газрын хурлын танхимд зохион байгуулагдсан бөгөөд тус арга хэмжээнд Аймгийн Засаг даргын Тамгийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Дугарсүрэнгийн Ганболд, Аймгийн Засаг даргын Тамгийн газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Шагдарын Жавхлан, Эрүүл мэндийн газрын Удирдлага мэдээллийн хэлтсийн дарга Н.Наранмичид, Уламжлалт анагаах ухааны төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранцацрал нар хүрэлцэн ирж оролцсон ба ирсэн зочид төлөөлөгч, ард иргэдэд зориулан Хан хэнтий чуулгын дуучин, морин хуурчид ая дууны цэнхэр хадаг өргөн, хуурын татлагыг сонордуулан мэндчиллээ.
Үзлэг шинжилгээнд хамрагдсан иргэдэд УАУ-ны зонхилон тохиолдох өвчлөлийн талаар 557 хүнд зөвлөгөөг өгч, шаардлагатай 85 иргэдэд бариа засал , зүү , хануур, заслын эмчилгээг явууллаа.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв болон Аймгийн нэгдсэн эмнэлгийн Сэргээн засахын эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, Уламжлалт анагаах ухаан сэргээн засах тусламж үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар гэрээ хэлэлцээр хийхээр харилцан тохиролцлоо.
АЗДТГ-н дарга ганболд Хан хэнтий нутгийн ард иргэдийн эрүүл мэндийн төлөө хувь нэмэр оруулж буйд баярлаж буйгаа илэрхийлэн Олон улсын монгол эмнэлгийн хамт олонд ТАЛАРХАЛ хадгалуулав .