ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ УЛААНБУРХАН, ТОМУУ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ

Эрүүл Мэндийн сайдын 2016 оны 09 сарын 22-ны А/54, А/55 дугаар тушаалын дагуу дархлаажуулалтын 10 хоног, улаанбурхан өвчнөөс сэргийлэх ажлууд улс орон даяар 2016 оны 10 дугаар сарын 03-13 өдрүүдэд зохион байгуулж байна.
Дархлаажуулалтын 10 хоног нь хепатитын В вирүсийн халдварт өртөх магадлалтай эрүүл мэндийн байгууллага, хууль сахиулах болон онцгой байдлын бие бүрэлдэхүүн, албан хаагчид, анагаахын чиглэлээр суралцдаг оюутнуудыг онцлон дархлаажуулалтад хамруулах, түүний ач холбогдлыг сурталчлах ажлуудыг гүйцэтгэхийн зэрэгцээ дархлаажуулалтын үндэсний товлол, нөхөн дархлаажуулалт, А амин дэм, хөхөөр хооллолтын ач холбогдлыг сурталчлахад оршино.

 
НИЙТЭЛСЭН: 2016-11-01 13:34:16