2016 оны 09 сарын 30-ны өдөр эрүүл мэндийн салбарын ахмадуудын дунд олон улсын ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Амгаланбуян болон ЭМГ-ын мэргэжилтнүүд, нэгдсэн эмнэлгийн ахмадын тасгын эмч сувилагч нар оролцлоо.
Ахмадуудын дунд “Хөдөлгөөн – Эрүүл мэнд” цэнгүүн зохиож бүжиг, дууны тэмцээн зохиолоо. Дууны тэмцээнд: “Настан буурал”, “Сэргэлэн”, “Золбоо”, “Энэрэл”, “Мишээл”, “Насны нүнжиг” гэсэн 6 баг оролцосноос – “Мишээл” баг 1-р байр, “Энэрэл” баг 2-р байр, “Насны нүнжиг” баг 3-р байр эзэлж мөнгөн шагналаар шагнагдав. Бүжгийн тэмцээнд “Оч”, “СД”, “Сэргэлэн”, ”Бид чадна”, “Авхаалж”, “Жавхаа” гэсэн 6 баг оролцосноос 2-р шатанд “ Авхаалж”, “Бид чадна”, “СД”, “Оч” багууд үлдсэнээс: “Авхаалж” баг 1-р байранд, “Бид чадна” баг 2-р байранд, “СД” баг 3-р байр эзэлж мөнгөн шагналаар шагнагдав.