БАГИЙН ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛЖ, ХЭРЛЭН ДОМ ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН ШИНЭ САЛБАРЫГ НЭЭЛЭЭ
 
Хэрлэн дом өрхийн эрүүл мэндийн төвийн 2 дахь салбар өнөөдөр шинээр баригдсан Булаг багийн төвийн 1-р давхарт 2019.01.09-ны билэгт сайн өдөр буюу шинийн 3-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтэд аймаг, сумын удирдлагууд хүрэлцэн ирж баяр хүргэлээ.
Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа болон бусад хүндэт төлөөлөгч нар оролцлоо. Хэрлэн сумын ЗДТГ-аас сумын 3 өрхийн эрүүл мэндийн төвийг бодлогоор дэмжиж ажиллаж байгаа. Үүний хүрээнд аймгийн ЭМГ-тай хамтран 2017 онд өрхийн эмнэлгүүдийг 8-9 төрлийн шинжилгээг ӨЭМТөвдөө үнэ төлбөргүй авах нөхцөл боломжийг бүрдүүлэн өгч, 2018 онд эдгээр үйлчилгээг өргөжүүлэхийн зэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмж багаж хэрэгслээр дэмжин ажилласан юм. Харин шинэ оны эхэнд Өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг багийн иргэдэд улам бүр ойртуулан ийнхүү шинэ салбар нээлт хийлээ. Эрүүл мэндийн үзлэг үйлчилгээг чанаржуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх ажил дахин нэг шатаар ахилаа.
 
НИЙТЭЛСЭН: 2019-01-14 09:49:14