Манай улс дархлаажуулалтын 10 хоногийг жил бүрийн 5, 10 дугаар сард зохион байгуулдаг. Дархлаажуулалтын 10 хоногоор заавал хийх дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг олж нөхөн дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жилийн Дархлаажуулалтын 10 хоногийг Эрүүл мэндийн сайдын 2016 оны 09 дүгээрсарын 22-ны өдрийн А/54 тоот тушаалын дагуу “Хепатит В вирусын халдвараас сэргийлье” уриан дор 2016оны 10дугаар сарын 03-13-ны хооронд заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолоос хоцорсон 15 хүртлэх насны хүүхдийг нөхөн дархлаажуулах, тав хүртлэх насны хүүхдэд А аминдэмийг урьдчилан сэргийлэх тунгаар уулгах, 7 ба 15 настай хүүхдүүдийг товлолын дагуу Сахуу-татран өвчний эсрэг вакцинаар сургууль дээр дархлаажуулалт хийх, эрүүл мэндийн ажилтан, анагаах ухааны их, дээд сургуулийн оюутан, онцгой байдал, зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагын бие бүрэлдэхүүнийг Хепатитын В вирусын эсрэг сэргийлэх тарилгын эхний тунгаар дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгууллагдахаар төлөвлөсөн. Уг үйл ажиллагааны хүрээнд аймгийн засаг даргын А/41 тоот захирамж, Эрүүл мэндийн газрын даргын А/65 тоот тушаал удирдамж төлөвөгөөг боловсруулан ажилсан. Үүний дагуу Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн лабортор тасаг, Сумын эрүүл мэндийн төвүүдтай хамтран Хепатитын В,С вирусыг илрүүлэх шинжилгээг эрүүл мэндийн салбарын 185, цагдаагийн газар-119, Онцгой байдлын газар-120, ШШГАлба-60, Дэлгэрхаан сумын хилийн цэргийн дугаар анги-110, Дадал сумын хилийн дугаар анги-131, Батширээнт сумын хилийн цэргийн застав-19, Биндэр сумын хилийн цэргийн застав-18 алба хаагчид хамруулан, Хепатитын В вирусын эсрэг вакцины эхний I тунг нийт 671 хамруулан аймгийн хэмжэээнд 82,8% ажиллалаа. Мөн сайн дурын дурын Хепатитын В,С вирусыг илрүүлэх шинжилгээнд төрийн болон төрийн бус байгууллагын 604 албан хаагчид хамрагдаад байна 7 ба 15 настай хүүхдүүдийг товлолын дагуу Сахуу-татран өвчний эсрэг вакцинжуулалтанд аймгийн хэмжээнд хамрагдах ёстой 1857 хүүхдүүдээс 1697 хүүхэд хамруулан 91,3% -тай дархлаажуулалтын 10 зохион байгуулан ажилласан. Цаашид Хепатитын В,С вирусыг илрүүлэх шинжилгээгээр эерэг гарсан иргэдийг нарийн мэргэжлийн эмчин хяналтанд авч, В,С вирусын эсрэг эмчилгээнд хамруулан ажиллахаар төлөвлөөд байна.
Монгол улсын Их хурал 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхдийн хамгааллын тухай хуулиудыг баталсан. Манай улс Хүүхэд хамгааллын тухай хуулиар нийгмийн бүхий л орчинд хүүхдйин эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг хуульчлан хориглосон дэлхийн 49 дэх орон, Ази тивийн 23 дахь орон, зүүн өмнөд азийн анхны улс орон болсон. Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “ Хүүхдийн эсрэг хүчирхийллийг ТЭГ болгоё” уриан дор “ Нэг санаачлага –Нэг ажил” аяныг 2016 оны 10дугаар сарын 19 нөөс 11 дүгээр сарын 15 нб хооронд зохион байгуулан ажиллаж байна.