Хэнтий аймагт алслагдсан сум, багийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-үзүүлэх Мобайл технологийг Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 17.990.000 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн Дадал сумын эрүүл мэндийн төв, Хэрлэн-Дом өрхийн эрүүл мэндийн төвд 2018 оны 01 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Аймгийн засаг дарга Н.Ганбямба, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Лхагвахатан , Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа нар гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүслээ. Мөн энэ үеэр Дадал сумын их эмч М.Мөнхчимэгт Эрүүл мэндийн яамны “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсаныг гардууллаа.



