Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд 2019 оны 2 дүгээр долоо хоногийн байдлаар амбулаториор үйлчлүүлэгсдийн 9,3%-ийг эзэлж 10,000 хүн амд 68.9 тохиолдолд хүрч улирлын босго үзүүлэлтээс давж дэгдэлтийн хэмжээнд хүрсэн байна. Өвчлөгсдийн 85,2% нь 15 хүртэлх, үүнээс 67,4% нь 4 хүртэлх насныхан эзэлж байна. Улсын хэмжээнд ТТӨ, АЗЦХХ-ын өвчлөл нэмэгдэн, аймаг, дүүргийн эмнэлгүүдийн орны ачаалал ихсэн, хүн амын дунд томуугийн А (H1N1)pdm09, А (H3N2) вирүсийн идэвхижил нэмэгдэж, амьсгалын замын синцитиаль, адено, короно, риновирүс зэрэг бусад вирусүүд давхар орчилд байгаа тул бага насны хүүхдүүд ялангуяа 5 хүртэлх насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд илүү өртөх, үгдэрч хүндрэх эрсдэлтэй байна.
Хэнтий аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 11%, түргэн тусламжийн дуудлагын 33%-ийг эзэлж, аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсэд 1,5 дахин нэмэгдэн амьсгалын замын цочмог хүнд халдвартай 5 хүүхэд эмчлэгдэж байна. Сум, өрхийн 11 эрүүл мэндийн байгууллагын 7 хоногийн мэдээнд дүгнэлт хийхэд Галшар, Баянмөнх, Дадал, Баяновоо Дэлгэрхаан, Батширээт сумдын томуугийн өвчлөл аймгийн дунджаас 3-5 дахин өндөр байна. Иймээс дараах зөвлөмжүүдийг хүргүүлж байна.
Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд:
o ЭМСайдын 2014 оны 358, 2017 А/346 тоот тушаалыг хэрэгжүүлэн ажиллах;
o Нэгдсэн эмнэлэгүүдийн хүүхдийн хүлээн авах тасгаар үзүүлэн буцаж буй
хүүхдүүдийн мэдээллийг ӨЭМТөвүүдэд өдөр бүр өгөн гэрийн эргэлтийг сайжруулах;
o ТТӨвчин амбулаторийн үзлэгт 10-аас дээш гарсан хувьтай сумдууд амбулаторийн үзлэгийг гэрийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэх;
o Ор дэлгэх төлөвлөгөөний дагуу хүүхдийн орыг 30-65%-иар нэмэгдүүлэх арга хэмжээг авах, шаардлагатай тохиолдолд эмнэлэг дэлгэн ажиллах;
o Эрүүл мэндийн байгууллагууд ард иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгааг
идэвхижүүлэн, нээлттэй утас ажилуулах;
o Хүүхдийн тасгийн хүлээн авахаар ирэн үзүүлж буй тоон мэдээг 7 хоногийн
амбулаторийн мэдээнд оруулан өгч байх
o Эрүүл мэндийн байгууллагууд вирүсийн эсрэг эмийн нөөцийг бий болгон бэлэн байдлыг ханган ажиллах
o Сурагчдын амралтаар сургууль болон бусад газруудад олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх
Хамт олон, айл өрх иргэн бүр:
Амны хаалт маскыг гадуур явах, эмнэлэгээр үйлчлүүлэх бүрдээ зүүх (ханиадтай бол заавал хэрэглэх)
Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй байх, Олон нийтийн, хүн ихээр цугларсан газар очихоос зайлсхийх
0-6 сартай хүүхэдтэй айлд зочлохгүй байх, зочин хүлээж авахгүй байх, бага насны хүүхдийг гадны хүнд үнсүүлэхгүй байх
Хүүхэд асрахын өмнө заавал гараа угаах
Бүх хүн дархлаагаа дэмжих (даарахгүй байх, илчлэг чанартай хоол идэх, дулаан хувцаслах, дасгал хөдөлгөөн хийх)
Халуун аарц, аньс, чацаргана, нэрс уух
Гадагшаа гарсан хүн бүр гэртээ орж ирэхдээ ам хамар хоолойгоо давс, содтой уусмалаар зайлах, гараа савандаж угаах
Цэвэр агаарт гарах
Чийгтэй цэвэрлэгээ сайн хийх. ариутгал (халдваргүйтгэлийн бодис байнга ашиглах)
Зөвхөн эмчийн зааврын дагуу эм уух.
ХЭНТИЙ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР