ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧИН, АМЬСГАЛЫН ЗАМЫН ЦОЧМОГ ХҮНД ХАЛДВАРЫН ӨВЧЛӨЛИЙН БАЙДАЛ.

Томуугийн тандалтын 3-р долоо хоногт аймгийн хэмжээнд амбулаториор 4878 хүн үйлчлүүлсний 541 буюу 11 хувь нь  томуу томуу төст өвчин эзэлж байна. Томуу томуу төст өвчний нийт тохиолдлын 85.5 хувийг 15, 64.6 хувийг 4 хүртэлх насныхан эзэлж байна.

Хэрлэн дом, Биндэр, Дэлгэрхаан, Батширээт, Өлзийт, Галшар, Гурванбаян сумдын амбулаторийн үзлэгт томуугийн  өвчлөл 15 хувиас дээш ба аймгийн дунджаас 2-4 дахин өндөр байна.

  

 

 

Амбулаторийн үзлэгт томуу томуу төст өвчний эзлэх хувь 2019 оны 1дүгээр сарын 21-ний байдлаар: 

ЭМБайгууллагын нэрс

Амбулаторийн нийт үзлэг

Үүнээс томуу

Эзлэх хувь

1

Нэгдсэн эмнэлэг

1782

127

10

2

Ач манал

265

35

13,2

3

Оюуны шим

370

45

12,1

4

Хэрлэн дом

453

75

16,5

5

Бор-өндөр

340

40

11,7

6

Цэгцүүлэн дом

353

24

6,7

7

Биндэр

107

27

25,2

8

Бэрх

199

13

6,5

9

Өмнөдэлгэр

55

6

10,9

10

Норовлин

387

20

6,9

11

Дэлгэрхаан

40

19

47,5

12

Цэнхэрмандал

57

3

5,2

13

Баянмөнх

186

9

4

14

Дархан

58

2

3,4

15

Батширээт

138

44

31,8

16

Өлзийт

41

8

19,5

17

Галшар

107

30

28

18

Гурванбаян

25

14

56

19

Тахилгат

15

0

0

 

Дүн

4878

541

11

 

Аймгийн хэмжээнд 3-р 7 хоногийн /1 дүгээр сарын 14 - 20/ хугацаанд түргэн тусламжийн дуудлага 615 гарсанаас томуугийн өвчлөл 206 буюу 33,4 хувьтай байна. 1дүгээр сарын 23-ны байдлаар  15 хүртэлхи насны 109 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас  томуугийн шалтгаантай 68 буюу 62,3%ийг эзэлж, нийт 25 ор нэмэлтээр дэлгэсэн ба орны ачаалал 29 хувиар нэмэгдсэн байна. АНЭмнэлэгт 28 хүүхэд эмчлэгдэж байгаагаас  амьсгалын замын цочмог хүнд халдвартай хүүхэд 2 байна.

Одоогийн байдлаар нийт 9 жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас томуугийн шалтгаантай 3 буюу  33,3% нь амьсгалын замын халдварт өртсөн байна. Амьсгалын замын цочмог халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.

Ач манал, Хэрлэн дом, Оюуны шим ӨЭМТөвүүд болон НЭмнэлгийн хүүхэд, дотор, төрөх тасагт хэвтэн эмчлүүлэгсдээс томуугийн  8 сорьц авч ХӨСҮТөвийн вирус судлалын лабораторид хүргүүлснээс 75%-д нь буюу 6 сорьцонд томуугийн А хүрээний вирус илэрсэн.

Сар шинийн баярын үеэр ТТӨ, амьсгалын замын цочмог өвчлөл нэмэгдэн бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-с дээш насныхан илүү өртөх, хүндрэх эрсдэлтэй байгаа тул дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

1.  Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган, мэдээ мэдээллийн бодит чанарыг сайжруулж, оношилгоо эмчилгээний зааврыг мөрдөн ажиллах

2. Эрүүл мэндийн байгууллагын хүлээн авах тасаг хэвтэн эмчлүүлэх хүүхдийг эрэмбэлэн ангилах, шинэ хуучин өвчлөлийг ялган дахин халдвар авахаас сэргийлэх

3. Амбулаториор үйлчлүүлэгсэд болон хэвтэн эмчлүүлж буй иргэдийг амны хаалт зүүлгэх, гар угаах, халдваргүйжүүлэх нөхцлийг бүрдүүлэн сургалт сурталчилгааг тогтмолжуулах

4. Эрсдэлтэй  бүлгийн хүн амын судалгааг шинэчлэн ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насны хүмүүс, уушигны архаг өвчтэй хүмүүсийн идэвхитэй хяналтыг сайжруулах, гэрийн эргэлт хийх

5. Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах, бага насны хүүхдийг олон хүн цугларсан газраар сэлгүүцүүлэхгүй, айл хэсүүлэхгүй байхад анхаарах

            Мэдээ бэлтгэсэн:  НЭМХ-ийн мэргэжилтэн              Д.Баасандорж

НИЙТЭЛСЭН: 2019-01-24 03:37:37