Монгол улсын Биеийн тамир спортын хуулийг хэрэгжүүлэх, спортоор дамжуулан тэсвэр хатуужил багийн ажиллагаанд сургах, авъяас чадварыг хөгжүүлэх, нөхөрсөг харьцааг бэхжүүлэх, ажлын ачаалал, стрессийг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн газраас санаачлан “Стрессгүй эрүүл амьдарцгаая” спортын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгт суугаа ажил хийдэг Хэрлэн сумын ЗДТГазар, БОГазар, ХХҮГазар, МХГазар, Татварын хэлтэс, Хэнтий ус ХХК-ны ажилтан албан хаагчид хөгжөөнт буухиа, теннис, дартс, олс таталтын төрлүүдээр өрсөлдөж нийт дүнгээр 1-р байранд Хэнтий Ус ХХК, 2-р байранд МХГазар, 3-р байранд Хэрлэн сумын ЗДТГазар тус тус байр эзэллээ.
Өдөрлөгийн үеээр стрессийг хэрхэн даван туулах, биеийн жингийн индекс тодорхойлж, биеийн жингээ хэрхэн хянах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх талаар мэдээлэл сургалт сурталчилгааг хийж витаминжуулалтанд хамруулан нэг өдрийг бие бялдараа чийрэгжүүлэн, спортоор хичээллэж өнгөрүүлэлээ