Хорих 419-р ангид “ Бэлгийн амьдрал” “Зорилго, мөрөөдөлөө тодорхойлох” гэсэн сэдвүүдийн сургалтыг зохион байгууллаа.
Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газартай хамтран Хорих 419-р ангийн нийт 130 хүмүүжигч залууст хамтран амьдрах ухааны модуль хичээл болох “ Бэлгийн амьдрал” “Зорилго, мөрөөдөлөө тодорхойлох” гэсэн сэдвүүдийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар сургамжит өгүүллэг сонсож, хүмүүжиж буй залуусын хүсэл, мөрөөдлийг мөн тэдний бодлыг харилцан ярилцаж, “Хүслийн мод” хийж, өөрсдийн хүсэл мөрөөдөл, ойрын болон холын зорилгоо тодорхойллоо. 
Сургалтанд оролцогсод идэвхтэй хамрагдаж, хөгжилтэй тоглоом тоглож, нэгэн өдрийн үр бүтээлтэй өнгөрүүллээ. Мөн ЭМГ-аас хүмүүжигчдийг БЗХӨ-ний шинжилгээнд хамрууллаа. Сургалтанд хамрагдсан нийт хүмүүжигч болон сургалтыг дэмжин ажилласан Хорих 419-р ангийн нийт алба хаагчид, удирдлагуудад талархал илэрхийлэе.
НИЙТЭЛСЭН: 2019-03-01 01:05:56

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0