“Дэлхийн эмч нарын өдөр”ийг угтаж 2019 оны 03 сарын 29 өдөр “Судлаач эмч-2019” эрдэм шинжилгээниий бага хурлыг амжилттай зохион байгууллаа. Тус Эрдэм шинжилгээний хуралд Аймгийн нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Бор-өндөр ХНЭмнэлэг, Бэрх СДЭмнэлэг, Биндэр СДэмнэлгийн судлаач эмч нарын 11 илтгэл хэлэлцүүлснээс
Тэргүүн байранд: “Атопийн дерматиттай хүүхдийн үсэн дэх хар тугалганы хэмжээг судалсан дүн” сэдвээр их эмч О.Бадамсүрэн-АНЭ- Арьс, хавдар, сэргээн засах тасаг
Дэд байранд : “Умайн хүзүүг төрөлтөнд зүүгээр болон эмээр бэлтгэсэн байдлыг харьцуулсан судалгаа”сэдвээр их эмч Т.Оюунбилэг1, Э.Пүрэвсүрэн2, Б.Наранбат3 М.Даваа4 - 1.2.3АНЭ, Төрөх тасаг, 4УАУТ
Гутгаар байранд: “Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдварт бусөвчний эрсдэлт хүчин зүйлсийг судлах нь” сэдвээр их эмч Э.Золбаяр-АНЭ, Ахмадын тасаг
Тусгай байранд: “0-12 сартай нялхаст хеликобактерийн халдварлалтыг судлах нь” сэдвээр их эмч Б.Алтанцацрал1, И.Уранхайч2-1,2Биндэр сум дундын эмнэлэг
Уран илтгэгчээр: “Бор-Өндөр сумын 30-54 насны бодисын солилцооны хам шинжгүй эрэгтэй хүмүүст севингийн ферритины түвшинг тодорхойлж, зарим хүчин зүйлүүдтэй уялдуулан судлах нь сэдвээр Бор-Өндөр ХНЭмнэлгийн их эмч Б.Анхбаяр нар тус тус шалгарсан байна.
Судлаач эмч -2019 эрдэм шинжилгээний баг хурлын шүүгчээр АШУҮИС-ийн НЭМ-ийн сургуулийн багш АУдоктор Д.Ангармөрөн, АУдоктор Д. Гантуяа, АЗДТГазрын мэргэжилтэн Ж.Цэнджав нар ажилласан нь өмнөх жилүүдээс онцлог байлаа.