Энэ жил Дэлхийн эмч нарын өдрийг зөвхөн баярлаж тэмдэглэх бус эмч нарынхаа мэдлэг чадварыг хөгжүүлэх, үйл ажиллагааг дэмжих чиглэлээр тодорхой үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөн АЗДТгазартай хамтран 2019 оны 03 сарын 30 өдөр “ ЭМЧИЙН ХӨГЖИЛ- ТӨРИЙН ДЭМЖЛЭГ” сэдэвт гуравдугаар зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд АИТХ-ийн дарга Л.Батсайхан, МУГавьяат эмч Д.Лхагва, МУГавьяат эмч Ж.Батхуяг нар болон эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч нар, үе үеийн ахмад эмч нар оролцлоо. Зөвлөгөөний нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэлийн мэндчилгээг зөвлөгөөнд оролцож буй эмч нарт уламжиллаа. Мөн “Эмчийн ёс зүй” сэдвээр АШУҮИС-ийн НЭМС-ийн багш, АУ-ны доктор, ЭМЯ-ны дэргэдэх “Эмч эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн хяналтын хорооны соён гэгээрүүлэх зөвлөл”-ийн дэд дарга Д.Оюунбилэг, “Харилцаа хандлага” сэдвээр АШУҮИС-ийн НЭМС-ийн багш АУ-ны магистр Н.Батмандуул нар эмч мэргэжилтэнүүдэд харилцаа хандлага хэрхэн өөрчлөх юун дээр алдаад байгааг , үйлчүүлэгчтэй хэрхэн харьцах талаарх сонирхолтой лекц уншиж харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.
Хан хэнтий эмч нарын 3-р зөвлөгөөнөөр дараах асуудлыг хэлэлцлээ
1.Ниймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
2. Эмнэлгийн тусламж үйлчилгээ
3. Хүний нөөцийн ниймгийн асуудал
4. ЭМС-ийн хөрөнгө оруулалт гэсэн чиглэлээр өнөөгийн тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал асуулага, хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.
Энэхүү зөвлөгөөнөөс гаргасан санал хүсэлтийг үндэслэн зөвлөмж гаргаж эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.