ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧЛӨЛИЙН ТАЛААР
Улсын хэмжээнд 2016 оны 11 дүгээр сарын дундаас эхлэн томуу, томуу төст өвчин нэмэгдэн, амбулаториор үйлчлүүлэгсдийн 4,5-5,0 % нь томуу төст өвчнөөр оношлогдож  10,0 хүн амд 37,3 тохиолдол бүртгэгдсэний  80-90%-ийг 15 хүртэлхи насныхан эзэлж байна. Манай аймагт одоогийн байдлаар ТТТӨвчин амбулаторийн үзлэгийн 9,3%, яаралтай дуудлагын 25,7%-ийг эзэлж, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэж  байна.ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс нийт 141 сорьц хүлээн авч шинжилгээ хийхэд 7 буюу 4,9%-д нь томуугийн А/H3N2/ вирус  23буюу 44%-д нь томуу төст вирусууд  тус тус илэрсэн байна
 
Хэрлэн суманд томуу, томуу төст өвчин  амбулаторийн үзлэгийн 6.3 хувийг эзэлж, 0-9 насны хүүхдийн өвчлөл /94 %/-тай нэмэгдэж байгаа тул өрхийн эмнэлгүүд харъяа айл өрхийн хүүхдийн эргэлт  хяналтыг сайжруулан эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлж, хүндрэлээс сэргийлэх арга хэмжээ авч ажиллах ба сургууль цэцэрлэгийн  хүүхдүүд, эцэг эхчүүдэд  ТТТХалдвараас урьдчилан сэргийлэх талаар яриа сурталчилгаа хийж, анги танхимын агааржуулалт, ариутгал цэвэрлэгээг сайжруулан, сурагчдын ирцийн байдалд  хяналт тавьж  ажиллах шаардлагатай байна.
 
Өвчлөлийн байдлыг график үзүүлэлтээр гаргавал:
 
                                            Хэрлэн суманд /2016-10 сарын 30-наас 12сарын -10/

эмнэлгийн нэр

амбулаторийн үзлэгт томуугийн эзлэх %

44 д/х

45д/х

46д/х

47д/х

48д/х

49/д/х

50д/х

1

“Ач манал” өрхийн ЭМТөв

5,3

3,3

5,6

6,8

1,7

1,8

 

2

“Хэрлэн дом” өрхийн ЭМТөв

1,4

0,7

2,5

1,5

2,0

5,8

 

3

“Оюуны шим” өрхийн ЭМТөв

12,3

13,6

12,4

18,7

12,4

11,6

 

4

НЭ амбулатори

0,2

0,1

1,6

4,0

5,9

6,2

 

5

Яаралтай тусламж 103

13,6

21,3

22,4

27,7

27,0

15,5

 

 

Хэрлэн сумын дүн

6,6

7,8

8,9

11,7

9,8

8,1

 

 

 

ТТТӨвчлөлийг насаар гаргавал: /2016оны 12сарын 4-10/

 

нас

0-11сар

1-4нас

5-9нас

10-15н

16-24н

25-44н

45-64н

65дээш

ТТТӨ

62

201

72

28

4

3

3

0

Хувь

16,6

53,8

19,3

7,5

1,0

0,8

0,8

0

Иймд: Томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлтийн үед ЭМСайдын 2014 оны 358 тоот тушаалын  дагуу дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

1.ТТӨ амбулаторийн нийт үзлэгийн 4 хүртэлхи хувийг эзэлж байх үед ЭМБайгууллагууд ТТТӨвчинтэй тэмцэх сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө тодотгох, томуугийн эсрэг дархлаажуулалтанд ЭМБайгууллагын ажиллагсад жирэмсэн эхчүүд, 5 хүртэлхи насны хүүхэд болон 65 дээш насны ахмадуудыг хамруулах,  оношлуур урвалж, эм бэлдмэл, тоног төхөөрөмжийн  нөөцийг  бүрдүүлэх, сургалт сурталчилгаа зохион байгуулах

2 ТТӨ амбулаторийн нийт үзлэгт 5-9 хувийг эзэлж томуугийн идэвхижил нэмэгдэх үед эрсдэлт бүлгийн хүн амд тавих өрхийн эмчийн хяналтыг сайжруулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийг зөв зохистой хуваарилах, томуугийн вирус хүн амын дунд эргэлтэнд орвол тамифлю хэрэглэх,түргэн тусламжийн үйлчилгээний  унаа, эмч нарыг нэмэгдүүлэх, өрхийн болон амбулатрийн эмч нарын ажлын цагийн уртасгах

3. ТТӨ амбулаторийн нийт үзлэгт  10-15  хувийг эзэлж бүс нутгийн хэмжээнд томуугийн дэгдэлт явагдах үедэмнэлгийн орны ачааллыг зохицуулах, орны тоог  нэмэгдүүлж  нэмэлт эмнэлэг дэлгэх  төлөвлөгөөтэй байж шат дараалан хэрэгжүүлэх, өрхийн эмчийн үзлэгийг гэрийн үйлчилгээнд бүрэн шилжүүлнэ.

3. ТТӨ амбулаторийн нийт үзлэгт 15 ба түүнээс дээш хувьд хүрч улсын хэмжээнд дэгдэлт явагдах  үед цэцэрлэг сургууль, ясли зэрэг хүүхдийн байгууллагын түр хаах, үзвэр үйлчилгээ, нийтийн цуглааныг хязгаарлах арга хэмжээг холбогдох байгуулллагуудтай хамтран шийдвэрлэнэ.

НИЙТЭЛСЭН: 2016-12-25 14:03:38