2019.08.14-15-нд Мари стопс интернейшл ТББ-ын багш нартай хамтран “Эх барихын яаралтай тусламж” сургалтыг орон нутагт зохион байгуулж, эх баригчдын ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа. 
“Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг АНЭ болон өрх, сумын эрүүл мэндийн төвийн 46 эмч, мэргэжилтэнд дадлага чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан. Сургагч багш нар нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн орчин үеийн чиг хандлага, үр хөндөлтийн цогц үйлчилгээ, эх барихын яаралтай тусламжийн болон эх барихын цус алдалтын менежмент зэрэг стандарт удирдамжийн дагуу оролцогчдоор гардан үйлдэл хийлгэж , дагалдуулан сургасан үр дүнтэй ач холбогдол өндөртэй сургалт боллоо. Сургалтын дараах сорилоор оролцогчдын мэдлэг, ур чадварын түвшин 20.4%-иар ахисан байна.

Сургалтын явцад АНЭ, өрх, сумын ЭМТөвийн эмч мэргэжилтнүүд “Гэр бүл төлөвлөлтийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөнд” 2020 онд оруулах саналыг дэвшүүллээ.