Сум, өрхийн ЭМТөвүүдэд шинэ төгсөж ирсэн эмч нартаа Нэгдсэн эмнэлэгээс сургалт зохион байгууллаа

Сум, өрхийн “ЭМТөвүүдэд шинэ төгсөж ирсэн эмч нартаа Эх, нярай, төрөх, төрсний дараах үед үзүүлэх тусламж”, “Эхээс хүүхдэд дамжих халдвараас сэргийлэх арга хэмжээ”, “Хожуу нярайд үзүүлэх тусламж”, ХӨЦМ, “Сэхээн амьдруулах, яаралтай тусламж”-ийн талаарх сургалтыг Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх, хүүхэд, эрчимт эмчилгээ, халдварт, яаралтай тусламжийн эмч нартай хамтран зохион байгуулж , багаар ажиллаа. Сургалтанд шинээр төгссөн 22 эмч оролцож 100% хамрагдлаа. Мөн ЭМГ-ын мэргэжилтнүүд тусламж үйлчилгээтэй холбоотой тушаал, шийдвэрүүдийг танилцууллаа.

 

НИЙТЭЛСЭН: 2019-10-15 14:54:55