“ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА”АЯНЫГ ХҮҮХЭД ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН ХЭЛТЭСТЭЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүл  мэндийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс , ДЗМОУБ хамтран хүүхэд залуучуудад эрүүл мэнддээ  анхаарах,  БЗДХалдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгож  ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор     “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяныг  2016 оны 11 сарын 21-12 сарын 1-ний хооронд зохион байгуулан ажиллалаа.    Уг аяны хүрээнд хэрлэн сумын ЕБСургуулийн 9, 10 ангийн 140 гаруй сурагчидад нөхөн үржихүйн эрүүл мэнд, ХДХВ, ДОХ –ын  чиглэлээр сургалтыг  АНЭ-ийн “ Улаан тууз” СДЗШтөвийн  их эмч Н. Эрдэнэцацрал эмчтэй хамтран зохион байгуулсан. Мөн  "Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай ойлголт", " БЗДХ өвчлөлийн тухай ойлголт" сэдвүүдээр боловсрол  олгох цуврал сургалтыг  Хэрлэн 1, Тэмүүжин ЦС, Хан Хэнтий ЦС, Хэрлэн  4 дүгээр сургуулийн дотуур байрны 110  сурагчдид  өсвөрийн сургагч багш хүүхдүүдээр дамжуулан    мэдээлэл хүргэсэн . АНЭ-ийн лаборторын тасаг,   Улаан тууз кабинет, Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран  ЕБС-ийн ахлах ангийн 180  сурагчид, МСҮТөвийн 140 оюутнуудад  ДОХ, Тэмбүүгийн шинжилгээнд хамруулан БЗДХалдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг  дадал олгон ажиллалаа.  

НИЙТЭЛСЭН: 2016-12-25 14:06:37