2018 оны 5 сарын 22-23-нд ДЭМБ-ын Ази номхон далайн баруун бүсийн орнуудын СЗ Нөхөн сэргээх эмчилгээний зөвлөх Даррел-Барет ,Доктор Ж. Наранчимэг,ЭМЯ–СЗНСЭ, Ахмадын асуудал хариуцсан мэргэжилтэн А.Бархас нар хүрэлцэн ирж ажиллав . Хэнтий аймагт ажиллах үеэр ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар даргатай уулзалт зохион байгуулан мөн ЭМГ-ын дарга Ц.Гэрэлмаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал сэдвээр,НДХ-ын дарга Ц.Баярмаа Эмнэлэг хөдөлмөрийн магадлалыг явуулахад орон нутагт тулгамдаж буй асуудлууд сэдвээр,НЭ-ийн мэдрэлийн тасгийн эрхлэгч Д.Уранчимэг Хэнтий аймгийн хүн амын дундах Хөдөлмөр чадвар алдалтын өнөөгийн байдал сэдвээр тус тус мэдээлэл өгөв. Уулзалтаар Хэнтий аймгийн Эрүүл мэндийн салбарт хүртээмжийн үнэлгээ хийлгэх болон Сэргээн засах болон Уламжлалт хоёр өөр ойлголт шүү гэдгийг зааж зөвлөн цаашид ХБИ-ний судалгааг ДЭМБ-ийн судалгааны зааврын дагуу судалгаа явуулах болон Эрүүл мэндийн салбарт яаралтай Хөдөлгөөн засалч шаардлагатай байна.


Мөн
Хэнтий аймагт ХБХ-ний асаргаа сувилгаа явуулдаг ЭМ-н Байгууллага болон Цэцэрлэгээр орж танилцав. Үүнд:
• Хэнтий аймгийн хэмжээнд ганц байдаг ХБХ Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох Хэрлэн 2-р цэцэрлэг
• НЭ Уламжлалт анагаах ухааны тасаг болон Хөдөлгөөн заслын кабинет
• УАУТ-ын Хүүхдийн нөхөн сэргээх тусламж үйлчилгээтэй танилцав.
Зочид төлөөлөгч нартаа орон нутаг судлах музей үзэж сонирхуулан 23-нд Хэнтий аймгийн Баянмөнх сумын Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцлаа